2023.09.06
Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад баримт бичигт шүүх эрх мэдлийн хөгжил, шинэтгэлийн талаар дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын зорилго, зорилт, арга хэмжээний саналыг боловсруулжээ.