2023.09.20

Ж.Бат-Эрдэнэ: Шинэ хөдөө хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн "жимсгэнэ” хөтөлбөр үр дүнгээ өгч байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Рашаант сумын төвийн багийн иргэд, төрийн албан хаагчдадаа ажлын тайлангаа танилцууллаа.

Тус суманд ажиллах үеэрээ "Шинэ хөдөө-Боловсрол" төслийн хүрээнд олгож байгаа 19 зөөврийн компьютерийг багш нартаа гардуулав. Мөн хамтын ажиллагаа тогтоосон БНСУ-ын Инчон хотын эмнэлгийн илгээсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн дээжийг сумын Эрүүл мэндийн төвд хүргэлээ.

Булган аймаг байгалийн сайхнаараа гайхагддаг бол удахгүй бид жимс жимсгэнээрээ гайхагдахад тун ойрхон байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүний санаачилж 7 жил хэрэгжүүлж буй ШИНЭ ХӨДӨӨ хөтөлбөрийн хүрээнд "жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч зарим сумдад чацарганаа түүж дийлэхгүй байгаа гэнэ. Мөн жимс жимсгэнийг мод тарьж ургуулах, үрсэлгээ хийх зориулалттай "Агро парк" байгуулсан нь одоо гурван төрлийн давжаа алим, чавга, бөөрөлзгөнө, үхрийн нүд, зэрэг жимс ургаж байна. 

Могод сумын Баянгол, Баясгалант, Жаргалант, Баян-Уул, сумын төвийн багуудад 3 өдөр ажиллаж, иргэдтэйгээ уулзлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Могод сумын Баянгол, Баясгалант, Жаргалант, Баян-Уул, сумын төвийн багуудад 3 өдөр ажиллаж, иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийн сонслоо.