2023.09.22

Дарханчууд 2025 онд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төвтэй болно

Төвийн бүсийн тулгуур төв Дархан хот амьдрах хамгийн таатай хотоор нэрлэгдэж, шилжин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

Тиймээс Дархан хотод иргэдийн нийгмийн хэрэгцээг хангах эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зэрэг нийгмийн суурь үйлчилгээг улам сайжруулах шаардлага бий болсоор байна.

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Б.Жавхлан гишүүн дарханчуудынхаа энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын жишигт нийцсэн, иж бүрэн тоног төхөөрөмжтэй, шинэ нэгдсэн эмнэлэгтэй болгох зорилтоо эхнээс нь биелүүлж байна.

Анх 2021.11.18-ны өдөр "Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк"-нд хүсэлт тавьсаны дагуу тус банк хүлээн авсанаар Дарханыг шинэ нэгдсэн эмнэлэгтэй болгох ажил амжилттай эхэлж байлаа.

Дарханчууд 2025 он гэхэд, 

  • 250 ортой
  • 4 давхар
  • Үндсэн 3 блоктой
  • 17.000 м.кв талбай бүхий
  • Автозам
  • 2 орц гарц
  • 200 автомашины зогсоол
  • Эрчим хүчний хэмнэлттэй
  • Байгальд ээлтэй бие даасан дэд бүтэц бүхий, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төвтэй болно.

Энэ эмнэлэг нь зөвхөн Дарханчууд төдийгүй төвийн бүс нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэх юм.