2023.10.05

О.Цогтгэрэл: Дээд шүүхийн шүүгч нь судлаач, онолын чиг баримжаатай байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нэр дэвшигчийн талаар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Танилцуулга харахаар Хэнтий аймагт төрсөн гээд л эхэлж байна. Дээд шүүгч гэдэг нь онолын чиг баримжаатай, хуулийн тайлбар өгдөг ёстой ажил. Үүн дээр онолын судалгааны ажил хийсэн, бүтээл хэвлүүлсэн гэх зэрэг hхэр бэлтгэгдсэн нэр дэвшигч вэ. Та үүн дээрээ тайлбар өгөнө үү.

Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага гэсэн нэг өгүүлбэр байдаг. Судлаач талаасаа харвал үүн дээрээ тайлбар өгөөч. Шүүгчийн дээд, доод байгууллага гэж байх уу. Магадгүй та үүнийг судлаач талаасаа тайлбарлаж болох юм.

Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэдэг. Нөгөө талд нь шударга бус шүүх гэж байж болдог, шударгаар нь сонгож шүүлгэдэг гэхчлэн ойлголт байж болох уу. Аль эсвэл шүүгч нь шударга байх ёстой юм уу. Үүн дээр судлаач талаасаа ямар тайлбар өгөх вэ?