Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээлэл сонслоо
2023.10.06

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг сонслоо.

Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийв.