2023.10.09
Н.Учрал: Ekids-ийг 7 хоногийн дотор нэвтрүүлж, үнэ төлбөргүй, дата шаардахгүй ашиглана
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Хүүхэд хамгааллын асуудал маш том эмзэг сэдэв болж байна.
Маш олон эцэг, эхчүүдийн сэтгэл зовниж байна. Би өөрөө өсвөр насны хүүхэдтэй хүний хувьд үр хүүхэд минь хаана явж байна вэ гэдэгт үргэлж санаа зовдог. Google family link гээд бэлэн платформ байдаг. Би утсан дээрээ үүнийг суулгаад, хүүхдүүд, эхнэрээ бүртгэсэн. Ингэснээр интернэтийн хэрэглээг нь би хязгаарлах боломжтой. Ямар сайт руу орж, ямар мэдээллүүд авч байна, насанд хүрэгчдийн янз бүрийн контент үзэж байх вий, гэмт хэрэг зөрчилд уриалсан контент үзэж байх вий гэдэгт сэтгэл зовнидог. Тиймээс ингээд тохируулдаг. Манай хүүхэд хичээлээ тараад, ямар газраар явж гэртээ ирж байгааг нь хардаг.