БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Юен Хэжүнтэй уулзан "хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа
БНХАУ-ын ШУА-ийн санаачилсан “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагдсан ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хурал Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд дэлхийн 70 гаруй орны Шинжлэх ухааны сайд нар болон төлөөлөгчид оролцож байгаа юм.
Хурлын үеэр БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Юен Хэжүнтэй уулзан "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хамтран хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Шинжлэх ухааны паркийг хамтран Монгол Улсад байгуулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах,
• БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Шинжлэх ухааны паркуудын захиргаа болох “Галт бамбар” байгууллага, Бээжин хот дахь Чанчуны хүрээлэн (Great Wall Enterprise Institute), ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн академитай Монгол Улсын Шинжлэх ухааны паркийн захиргааг хамтран ажиллуулах, Шинжлэх ухааны парк байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах,
2. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан лабораториудыг Монгол Улсад байгуулах,
• Ахисан түвшний судлаач бэлтгэх, залуу судлаач нарын хүний нөөцийн солилцооны хүрээнд Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудыг хамтран ажиллуулах, гэрээ байгуулах.
• Орчин үед судалгааны их сургуулийг сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдлийг хангаж, оновчтой, мэдлэг, инновацийг үйлдвэрлэлд нэвтүүлж, дамжуулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэлтийг үндсэн чиг үүрэг болгох,
Энэ агуулгаар Монгол Улсад хэрэгжүүлж буй UMAS төслийн хүрээнд Хятадын Шинжлэх ухааны Академийн Их сургуулийг (UMAS) Монгол Улсын ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллахаар боллоо.
4. Хятад - Монголын хамтарсан судалгааны төслийн тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх,
• Энэ хүрээнд Засгийн газар хоорондын болон Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сан, Хятадын байгалийн шинжлэх ухааны сан хоорондын төслийн тоог нэмэгдүүлэх.
• Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн танхим хооронд хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах,
5. Технологи дамжуулах, нутагшуулах үйл ажиллагааг хөгжүүлэх, Хятадын төрийн өмчит байгууллагуудыг түшиглэсэн шинжлэх ухаан, технологийн парк, хамтын оффист Монгол Улсын гарааны компанийг бойжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр ярилцав.
Мөн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоог хангах чиглэлд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, гарааны бизнесийг дэмжин хөгжүүлэх, "Бүс ба зам” санаачилгын хүрээнд хамтарсан Олон улсын сэргээгдэх шинэ эрчим хүчний судалгааны хүрээлэн, технологийн сургууль байгуулах зэрэг маш өргөн хүрээнд нээлттэй ярилцаж, хамтран ажиллахаар болов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан