2023.11.20
Сумын төвүүдэд зам тавигдана
Булган аймаг хангай газар учраас хур ихтэй. Өвөл цас их унана. Зун бороонд сумын төвүүд шавар шавхай ихтэй болдог. Миний хувьд Зам тээврийн сайд байсны хувьд бүх сумдын төвүүдээ засмал замтай болгоно гэсэн бодлого барьдаг.
Тиймээс:
- 2023 онд Хялганат, Хангал, Дашинчилэн сумдынхаа төв дундуур авто зам тавьж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан бол,
- 2024 онд Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Сайхан, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдадаа авто зам тавих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ.