2023.12.01
Г. Тэмүүлэн: Тэжээл үйлдвэрлэгч нарт татварын бодлогоор дэмжлэг үзүүлж болох уу?
УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн:
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад, өвөлжилтийн нөхцөл байдлыг уялдуулаад хэд хэдэн саналуудыг хэлье гэж бодож байна. Хөдөө нутагт малчдыг зовоож байгаа, өвөлжилттэй холбоотой хэд хэдэн асуудлууд байгаа. Нэгдүгээрт дизель түлшний хангамж нийлүүлэлтийн асуудал, хоёрдугаарт өвс тэжээлийн үнэтэй холбоотой асуудлууд, гуравдугаарт мал махны борлуулалттай холбоотой төрөөс тодорхой зохицуулдаг хийх энэ асуудлууд байгаа. Хивэг бол хөдөө орон нутагт 30 мянгатай, бор өвс 18 мянгатай, шуудай тэжээл 40-50 мянгатай төрлөөсөө хамаараад ийм үнэтэй байна тэгэхээр өвс тэжээлийн үнийг хямд байлгах, малчид болоод үйлдвэрүүд хямд тэжээл хэрэглэх малын тэжээл авах асуудлууд дээр ялтач үгүй төрийн зохицуулалт болоод төрийн дэмжлэг хэрэгтэй байгаад байна.Тэгэхээр тэжээл үйлдвэрлэгч нарт татварын бодлогоор дэмжлэг үзүүлбэл яасан юм бэ? Үндсэндээ монгол улсад тэжээл үйлдвэрлэж байгаа таван ААН байна. Баянтээг, Түмэн шувуут, Алтантариа, МиллХаус, Баялаг фийдс гээд бид нар хэд хэдэн ААН-үүдтэй уулзлаа
Эдгээрийн ярьж буй зүйл бол тэжээл үйлдвэрлэлтийн үнэ өртгийг бууруулахын тулд магадгүй дотоодын нөат-ыг 10 хувийг нь зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн үндэсний тэжээл, үйлдвэрлэл болоод бүтээгдэхүүн дээр хөнгөлөлтийг бий болгох юм бол тэжээлийн үнийг бууруулах боломж бололцоо байгаа энийг бол импортоор орж ирж байгаа оросоос орж ирж байгаа хямд тэжээлтэй өрсөлдөх боломжийг нь бий болгож өгөөч гэж асуудлыг тавиад байгаа.
Тэгэхээр энэ бол цэвэр үндэсний төрлөө хамгаалж байгаа нөгөө талдаа бид нар зөвхөн тэжээл үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд энүүгээр тодорхой үнээ бууруулж байгаа ашиг биш малчид тэднээс хямд тэжээл авах асуудал биш энэ бол цэвэр хүнсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого болчоод байгаа юм яагаад гэвэл өндөг, сүү, тахиа, мал махны асуудлууд чинь бүгд л тэжээлтэй холбоотой тэгэхээр бид нар цаашдаа өндөг, сүү, тахианы махны үнэ дээр нөат-ыг дэмжих бодлого бололцоо байна гэж харж байгаа тэгэхээр энийг нэг анхаар ч үзээч болж өгвөл ЗГ, Сангийн яам хамтарч байгаад та бүхэн гарц гаргалгаа шийдийг нь ирэх долоо хоногт оруулж ирвэл улсын их хурал энэ дээр шуурхай хандаад явах боломж бололцоо байна гэсэн санал байна.
Мал махны борлуулалтын асуудал дээр төрөөс зохицуулалт хийх асуудлууд, одоо бол 70-80 мянган экспортоор гаргах боломж бололцоо байна гэж байна энэ сайн. Харин бид нар гадагшаа мал, мах гаргаж байгаа үйлдвэрүүдийг хүндэрсэн аймгууд дээрээс татан авалт хийх хэрэгтэй гэж тодорхой зохицуулалт хийх боломж бололцоо байна уу, үгүй юу? 10 аймаг, 100 гаруй сумын асуудлууд байгаа нийт сум нь хүндэрсэн учраас, өвөлжилт хүндэрсэн учраас нийт малынхаа бараг 40-50 хувийг нь бойчихсон байгаа одоо бид нар бойчихсон байгаа мал маханд нь төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлээд борлуулалтын дээр нь жоохон зохицуулалт хийх шаардлагатай байна гэж хараад байгаа юм.
Яг үүнтэй адилхан дизель түлшний хангамж, нийлүүлэлт хомс байгаа энэ цаг дээр бас л түрүүний хүндэрчихсэн байгаа 10 аймаг, 100 гаруй сумууд дээр дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж өгөөд магадгүй төв суурин газруудынх нь нийлүүлэлтийг бага зэрэг хязгаарлаад хөдөө өвөлжилт нь хүндэрсэн сум, аймгууд дээр нь түлхүү анхаараад явах боломж бололцоо байна уу гэсэн ийм л гурван саналыг хэлэх гэсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn