2023.12.01

О.Цогтгэрэл: ХАА-н салбараа хэрхэн, яаж дэмжих вэ?

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүүн О.Цогтгэрэл: ХАА-н салбараа хэрхэн, яаж дэмжих вэ?

Өвөлжилтийн бэлтгэл гээд жил болгон ийм зүйл ярьдаг монгол нутагт өвөл болдог өвөл болохоор хүйтэн болдог гээд амны уншлага шиг болчихсон үг байдаг тэгэхээр өвөлжилтийн бэлтгэл гээд л МАА-н салбараа яах юм, түлш шатахуун яах юм, эрчим хүч яах юм гээд л жил бүхний л яриа яг үнэндээ өнөөдрийн ярьж байгаа яриа бол үнэхээр өрөвдөлтэй байна л даа МАА-н салбар нь хэдэн зуу, хэдэн мянганы өмнөх харилцаан нь яг хэвээрээ,  бодлогоор өөрчөлт шинэчлэлтийг сүүлийн жилүүдэд өнөө жил ямар ч бодлогын өөрчлөлт байгаль цаг уураасаа хэрхэн яаж бага хамааралтай болох юм гадна дотнын хөрөнгө оруулалтыг ХАА-н салбарт яаж татах нөхцөл боломж бүрдэх юм татварын орчны нөхцөл нь ямар байх юм сайхан сайхан амласан элдэв янзын татаасуудаа хэрхэн яаж зах зээл рүү нь шилжүүлэх юм ямар ч бодлогын шийд байхгүй.

Эрчим хүчний салбар бас яг адилхан яг л өнөөдөрт гал алдах дээрээ тулчихсан лаа барих тухай ярьчихсан, цахилгааны хязгаарлалтад орчихсон, түлш шатахуун нь бас яг адилхан хөдөө орон нутагт бүгдийг нь хязгаарлах тухай яриад эхэлчихсэн тэгэхээр энэ бүгдийг чинь нийтлэг нэг зүйл байгаад байна нэг ийм халамжийн сайхан улс, татаас өгнө, үнийг нь тогтоож өгнө шударга өрсөлдөөний газар энийг нь тогтоогоод өгчих юм байна л даа ууган энийг чинь хүн төрөлхтөн зах зээлийн зарчмаараа иргэд бизнесээс нь илүү боломжийг нь олгоод болж өгвөл гадна дотнын хөрөнгө оруулалтууд нь тэнд ороод ашигтай ажилдаг энэ олон төрөөс бага хамааралтай болгож хүн төрөлхтөн шийдэж явж ирсэн. Өнөөдрийн эрх барьж байгаа улс төрийн хүчинд бодлогын шийдэл байхгүй. ХАА, газар тариалан дээр бид нар юу өөрчилчихсөн юм юу ч өөрчлөгдөөгүй яг л өмнөх ярьдаг зүйлээ л бид нар ярьсан өвөл болж байна хэцүү байна, үнийг нь барьж өг, эрчим хүчний салбар нь яг тийм. Яг үнэндээ та нар бодлогын салбарууд дээр цэнэг чинь дуусчхаад байгаа юм уу ингээд аргацаагаад явахаар болдог гэж бодчихоод шийдлээ гаргачхаад байгаа юм уу, нэг бол үнэхээр монгол улсын бүх салбар дээр тэр тусмаа тулчихсан асуудал дээр тэдэн тэрбум төгрөгөөр мах худалдаж авна ингээд байвал юу ч шийдэгдэхгүй шүү дээ. Өнөөдрийн эрх барьж байгаа улс төрийн хүчинд бодлогын шийдэл байхгүй.

ХАА, газар тариалан дээр бид нар юу өөрчилчихсөн юм юу ч өөрчлөгдөөгүй яг л өмнөх ярьдаг зүйлээ л бид нар ярьсан өвөл болж байна хэцүү байна, үнийг нь барьж өг, эрчим хүчний салбар нь яг тийм. Яг үнэндээ та нар бодлогын салбарууд дээр цэнэг чинь дуусчхаад байгаа юм уу ингээд аргацаагаад явахаар болдог гэж бодчихоод шийдлээ гаргачхаад байгаа юм уу, нэг бол үнэхээр монгол улсын бүх салбар дээр тэр тусмаа тулчихсан асуудал дээр тэдэн тэрбум төгрөгөөр мах худалдаж авна ингээд байвал юу ч шийдэгдэхгүй шүү дээ.         

Түүний асуултад, ХХААХҮСайд Х.Болорчулуун хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn