Булган аймгийн Сайхан суманд ажиллалаа
Сайхан сум нь адуугаараа улсдаа тэргүүлдэг. 2023 оны мал тооллогоор 50 орчим мянган адуу тоолуулсан. Энэ ч утгаараа Сайханы айраг брэнд болох хэмжээнд танигдсан.
Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухайд 24 эмч, мэргэжилтэнтэй ажиллаж байна. Дутуу орон тоогоо нөхөхөөр нийслэлээс эмч урих, орон нутгийн санхүүжилтээр ажилтнуудаа мэргэжил дээшлүүлэн давтан сургах зэргээр зохион байгуулж байна.
Сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид бага ангийн сурагчдын сурах арга барил муу, тэдэнд тавих ар гэрийн анхаарал халамж дутагдалтай байгаа талаар ярилаа. Сургуулийн дотуур байранд 200 гаруй хүүхэд байна. Сумын сургуулийн 4-р анги л гэхэд 24 сурагчтайгаас 16 нь малчин айлын хүүхэд бөгөөд дотуур байранд амьдардаг байна. Сурагчдын сурлагын хоцрогдолд нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл нь ар гэрийн дэмжлэг, анхаарал халамж сур байдал гэж хэлж байна.
Засгийн газрын гишүүний хувиар уулзалтад ирсэн Сайханчуудад Шинэ сэргэлтийн бодлого, боловсролын салбарын шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн. Иргэд үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж, Монгол хүн баялагтаа эзэн болох боломж бүрдсэнд талархалтай байлаа.