2024.05.28
Т.Энхтүвшин: Хэрлэнгээс говийн бүс рүү ус татсанаар говийн олон асуудал шийдэгдэнэ
Говийн бүсэд уул уурхай, баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж, хүн амын тоо эрчимтэй өсч түүнийг дагасан хоотжилт бий болсонтой холбогдуулан авто замын эвдрэл, гүний цэвэр усны хомсдол, цөлжилт, тоосжилт болон шар шороон шуурганы давтамж нэмэгдэж байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
"Хэрлэн тоонот”, “Орхон Онги” төслөө яаралтай хэрэгжүүлж говь руу ус татсанаар боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдээ барих хэрэгтэй” гэсэн байр суурийг нийт говьчууд илэрхийлж байна.
Цөлжилт, гүний усны нөөц, мал аж ахуй, иргэдийн ундны ус хүнд байдалд байна. Тэгэхээр говийн бүсэд усны асуудлыг яаралтай шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хэрлэнгээс Говийн бүсрүү ус татсанаар говьд газар тариалан, мал аж ахуй, цөлжилт, хөнгөн үйлдвэрлэлийг эрхлэх бүрэн боломж бололцоо нээгдэнэ.