2024.08.08
"Өнөр" бүсийн тохижилт, зам талбай, явган хүний замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Б.Хуягбаатар өнөөдөр /2024.08.07/ "Өнөр" бүс буюу нэгдүгээр хорооллын арын зам дагуух тохижилт болон зам талбай, явган хүний замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Гараж буулгасан талбайн дутуу ажлыг гүйцээх
- Явган хүний замын эвдрэл, гэмтлийг засварлах
- Хог тээвэрлэлтэд анхаарах
- Замын нөхөөсийг үргэлжлүүлэх
- Нэгдүгээр хорооллын арын зам дагуух амралтын талбайн тохижилтыг гүйцэтгэсэн компаниудад эвдрэл үүссэн тоглоомын талбай, эд хогшлыг дахин засварлахыг даалгах
- Ил задгай худалдаа эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шаардлага хүргүүлэх
Ингэснээр тухайн хэсэгт амьдарч буй иргэд ая тухтай, хүүхэд багачууд аюулгүй тоглох орчин бүрдэхэд нөлөө үзүүлэх юм. Цаашид энэ мэтчилэн дүүргийн нутаг дэвсгэрт шийдэл хүлээсэн газар бүрт очиж, хариуцсан эзэн, албан хаагчдад үүрэг чиглэл өгч, газар дээр нь шийдвэрлэнэ ажиллах юм.