ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО
2024.08.26

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО

СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар дүүргийнхээ худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн бөгөөд өмнөх шиг олон бичиг баримт цуглуулах шаардлагагүй болсон. Харин төрийн үйлчилгээг иргэндээ улам ойртуулан дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэдийн зөвшөөрлийг СХД-ийн Засаг даргын захирамжаар олгодог болсныг энэ үеэр тодотголоо.

Мөн үеэр хувиараа бизнес эрхлэгчид үйлчилгээ явуулахад тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг холбогдох албаныханд дуулгалаа.