2024.08.30
Х.Баасанжаргал: Хуульч бусад экспертүүдийг улс төрийн албан тушаал сонгосных нь төлөө ялгаварлан гадуурхаж болохгүй
Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
Сүүлийн үед хуульчийг ёс зүйгүй гэсэн мессеж гарлаа.Хуульч хүний хувьд ийм зүйл олж харсангүй. Харин эсрэгээрээ үүнийг ялгаварлан гадуурхалт ын нэг хэлбэр гэж үзнэ. Яагаад хууль, бусад ажил мэргэжлийн экспертүүдийг улс төрийн албан тушаал сонгосных нь төлөө ялгаварлан гадуурхаж, дургүйгээр хүлээн авдаг энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Ингэхгүй бол улс төрийн үйл ажиллагаанд сайн экспертүүд орж ирж, шинэчлэлд хийж чадахгүй. Ийм карьертай хүний хувьд ийм шийдвэр гаргаад орж ирэх амаргүй. Иймд парламентын хууль тогтоогчид энэ асуудалд хүний эрхийг гол зарчмаа болгож шийдвэр гаргах байх аа гэж найдаж байна.
Түүний асуултад ШЕЗ-ийн гишүүд хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn