2024.08.30
Д.Цогтбаатар: Хүнд хуулиар олгосон эрхийн олгох ёстой
Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
Байнгын хороон дээр санал хэлэхэд байр сууриа илэрхийлсэн. Монголын төр хүн ажлаа өгье гэж байхад гуйгаад ажиллуулж байгаа юм шиг. Энэ хүний тухай асуудал биш. Цаашдаа ийм асуудал гарах юм байна. бол Энд хуулийн хэрэглээ, практикийн тухай ярьж байна.Төрийн ийм чухал албан тушаал дээр хувь хүн ажиллахгүй гэж байхад бид хүчээр санал хурааж ажиллуулах гэж байна. Иймд Шүүхийн тухай хуулийн 83,1,3-т тодорхой заасан.
Өөрөө хүсэлт гаргавал.. гэж хуульчлаад зааж өгсөн. Хуулийн хүрээнд хүсэлт гаргаж байгаа юм. Гэтэл ийм шийдвэр гаргаж болохгүй юм шиг шийдвэр гаргаж байна. Дараа нь Хүний эрхийн түгээмэл тунхгийн 23 дугаар зүйл дээр хүн өөрийнхөө ажлыг чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан.Энэ бол хүний эрх ярьдаг хүмүүсийн хувьд хамгийн үнэт зүйл. Гэтэл энэ хүнд тэр эрхийн олгохгүй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn