БАЯН-ӨЛГИЙ: АЛТАНЦӨГЦ СУМЫН ТӨВИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ НЭЭГДЛЭЭ
2024.09.26

БАЯН-ӨЛГИЙ: АЛТАНЦӨГЦ СУМЫН ТӨВИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ НЭЭГДЛЭЭ

УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нар Алтанцөгц суманд ажиллах үеэр тус сумын төвийн хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Ховд голын 217 у/м төмөр бетон гүүр, шинээр баригдаж буй дотуур байр, номын сангийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэхүү замын ажлыг Улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гранд Гөүд Групп” ХХК хийж гүйцэтгэсэн бол Алтанцөгц сумын Хар үзүүр гэх газарт Ховд голд 217м төмөр бетон гүүрний ажлыг Улсын төсвийн 9,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жол ХХК гүйцэтгэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан