2024.09.06
ЦЭНГЭЛ СУМЫН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
Ард иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үүднээс миний бие аймгийн эрүүл мэндийн салбарт үргэлж анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь шийдвэрлэсээр өнгөрсөн хугацаанд нийт 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зөвхөн аймгийн эрүүл мэндийн салбарт шийдвэрлэгджээ.
Цэнгэл сумын сум дундын эмнэлэг Ланд-78 маркийн автомашинтай болж байна. Нийтийн эрүүл мэндийн манаанд зүтгэж буй та бүхэнд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье!
АЛТАН ШАР ЗАМ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ!