2024.10.06

Тойргийн иргэдтэйгээ уулзаж, парламент, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Х.Жангабыл Булган сумынхаа зарим багуудад ажиллаж сумын төвийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

Сумын ард иргэдтэй хийсэн уулзалтын үеэр анхны ээлжит чуулганаа хийж буй УИХ-аас дэвшүүлж буй зорилго зорилтууд, эвслийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, санал солилцлоо.