БАЯН-ӨЛГИЙ: БАЯННУУР СУМАНД АЖИЛЛАЖ УИХ, ЗГ-ААС ГАРГАЖ БУЙ БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2024.09.27

БАЯН-ӨЛГИЙ: БАЯННУУР СУМАНД АЖИЛЛАЖ УИХ, ЗГ-ААС ГАРГАЖ БУЙ БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

УИХ-ын гишүүн Т.Аубакир Баяннуур сумын Ах-Арал багт баригдаж буй хэд хэдэн чухал бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.

Ингэхдээ, шинэ спорт заал, цэцэрлэгийн байр баригдаж буй явцтай танилцаж, орон нутгийн хүүхэд, залуусын боловсрол, биеийн тамирын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж зарим багуудад цахилгаан эрчим хүчийг хангах зорилгоор цахилгааны шонгийн мод суурилуулж, тог цахилгааны сүлжээг өргөтгөх ажлын явцад анхаарал хандуулж, ирээдүйд цахилгаан эрчим хүчний хүртээмжийг сайжруулах нь нутгийн иргэдийн амьдралд чухал нөлөөтэйг онцоллоо.

Тэрээр сумын бүтээн байгуулалт, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, иргэдийн амжиргааг дээшлүүлэх зэрэгт анхаарал хандуулж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан