МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
2024.12.12

МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу ЗГ-аас 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулсан.

2025 оны төсөв дараах онцлогтой байна.

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  • Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж
  • Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулахгүй
  • Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлого, тусламжийн болон зарлага, цэвэр зээлийн дүн тэнцүү 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь болж, тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн ашигтай байхаар тусгалаа.