
2025.01.14
"Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх" төслийн багтай уулзлаа
Уулзалтаар тус төсөлтэй холбоотой танилцуулга мэдээллийг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
- Төслийн менежментийн зөвлөх багийн ахлагч Ц.Түмэнцогтод олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан чөлөөт бүсэд мөрдөх дүрэм, журам, хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах;
- Төслийн нэгж, зөвлөх баг, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллах;
- Төслийн зураг төсөл болон цахим мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах;
- Эдгээрийн хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг 14 хоног тутам эргэн танилцуулах чиглэлийг өглөө.