Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын удирдлагуудтай уулзлаа
2025.01.16

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын удирдлагуудтай уулзлаа

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга М.Энхболд, Засаг дарга Н.Сайнбилэг болон ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа.

Төлөөлөгчид Тосонцэнгэл сумын тулгамдсан асуудлуудын талаар танилцуулж, иргэд болон хүүхдүүдийн өдөрт тутмын хэрэгцээнд чухал шаардлагатай байгаа төсөл, ажлууд дээр хамтран ажиллах хүсэлтээ уламжлав.

Хойд бүсийн хөгжлийн төлөө барин ажиллаж буй цогц бодлогоо төлөөлөгчдөд танилцуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хөгжил, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Сургалт, судалгаа хариуцсан зөвлөх, доктор Н.Алтанцоож “Удирдах ажилтны харилцаа, ёс суртахуун” сэдвээр сургалт хийж, удирдахуйн арга хэлбэр, тэдгээрийн онцлогуудын талаар танилцуулав.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан