
2025.03.02
БУЯНТ СУМЫН ХӨЛЦӨӨТ БАГИЙН МАЛЧИН ТОГТАЛХАНЫ АЛЕМБЕКИЙН ӨРХ "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ААР ТОДОРЛОО
БУЯНТ СУМЫН ХӨЛЦӨӨТ БАГИЙН МАЛЧИН ТОГТАЛХАНЫ АЛЕМБЕКИЙН ӨРХ "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ААР ТОДОРЛОО.
"Элдэв эрдэнэт" хэмээх хөхөгчин могой жилийн босгон дээр Буянт сумын Хөлцөөт багийн малчин Т.Алембекийн гэр бүл "Улсын аварга малчин"-аар шалгарлаа.
Аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, С.Зулпхар болон сумын удирдлагын хамт гардуулж өглөө.
Т.Алембек нь олон жил мал маллаж, эрдэнэт сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлж, үүлдэр угсааг чанаржуулсан амжилтаараа энэхүү шагналыг хүртэж байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйд хөдөлмөр бүтээлээ зориулсан Т.Алембекийн гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.