2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон&nbs
2018-06-01
18:14
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоогоор дэлхийн 80 орон нэгдээд буй энэ өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд “Дэлхийн сүүний өдөр”-ийг “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд “Эх орны сүү, эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Сүхбаатарын талбайд болсон уг арга хэмжээг нээж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар үг хэлж, ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба, Рояаль, Inet.mn, Star TV
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжи
2018-06-01
18:09
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцаж хамтдаа цагийг өнгөрөөв. Хүүхэд, багш нарт амьдралын хэрэгцээний цахилгаан хэрэгслүүд болон гарын бэлэг өгөв.
Хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах зорилгоор нэгэн гэр бүлийн санаачлага, хөрөнгө оруулалтаар “Эрдэм төв ” байгуулагджээ. Бүтэн болон хагас өнчин, хүчирхийлэлд өртсөн, хайхрах хүнгүй болсон 30 хүүхдийг асран хамгаалснаар 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй хүүхдийг ас ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
2018-06-01
16:11
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Эмэгтэйчүүдийн эрх
...
Зохион бичлэгийн уралдаан
Тойргийнхоо ЕБС-ийн бага ангийн дунд зарласан “МИНИЙ ГЭР БҮЛ” зохион бичлэгийн уралдаанд:
“Өрхийн т
2018-06-01
16:03
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
Зохион бичлэгийн уралдаан
Тойргийнхоо ЕБС-ийн бага ангийн дунд зарласан “МИНИЙ ГЭР БҮЛ” зохион бичлэгийн уралдаанд:
“Өрхийн тэргүүн аав” сэдэвт бичлэгээр 135-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Нандинцэцэг ТЭРГҮҮН БАЙР",
"Аав ээжээ хайрла" сэдэвт бичлэгээр 135-р сургуулийн 3а ангийн сурагч М.Түвшинбаяр "ДЭД БАЙР",
“Хэрсүү хүүхэд” зохион бичлэгээр "Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн 1а ангийн сурагч Х.Индра ТУСГАЙ БАЙР,
Эрхийн бичиг
"Миний гэр бүл” зохион бичлэгээр 59-р сургуулийн 5б ангийн сурагч Э.Төгөлдөр 1-Р БАЙР,
“Миний гэр орон” зохион бичлэгээр 135-р сургуулийн 5а ангийн сурагч О.Алтансүх 2-Р БАЙР,
& ...
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Ерөнхи
2018-06-01
09:34
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн тоглолтыг хүүхэд багачууд, ард, иргэд үзэж сонирхов.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх баярын нэгдсэн арга хэмжээнд оролцож, хүүхэд багачууддаа баяр хүргэж, үг хэлэхдээ, "Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс нь бидний үр хүүхэд юм. Төрөөс хүүхдийн төлөө өнгөрсөн 66 жилийн турш болон улирч буй нэг жилд хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнг дүгнэж, ирээдүйн зорилгоо илүү оновчтой тодорхой болгох хэрэгтэй. Хүүхэд ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МҮОНТВ, UBS ТВ, TV9, TМ, VTV ТВ, Телевиз: MNCTV, Рояаль, Star TV
Өчигдөр /2018.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
2018 оны 5 сарын
2018-05-31
10:35
> Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Өчигдөр /2018.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
2018 оны 5 сарын 24-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслөөр ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ.
Ё.Баатарбилэг: Бүтэц өөрчлөгдсөнөөр тодорхой орон тоо эсвэл цалингийн сан гэх мэт төсөвтэй холбоотой ямар өөрчлөлт гарах вэ? Манай байнгын хорооны эрхлэх ажлын хүрээн дэх асуудал яригдаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газры ...
Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран "Монгол хүүхэд" уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан&n
2018-05-31
10:34
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Хүүхдийн эрх
Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран "Монгол хүүхэд" уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхэд багачууддаа зориулж өдөрлөг зохион байгууллаа.
Тэд дүүргийнхээ бяцхан багачуудад зориулж мөрөөдөл болсон үлгэрийн баатруудыг нь амилуулж хүндэтгэлийн парад алхуулснаар баярын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хүүхдэд ээлтэй "Налайх дүүрэг" нь хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Нарны хүүхдүүд" өдөрлөгийг 800 гаруй хүүхэд хамруулан зохион байгуулсан бол дүүргийн хэмжээнд 170 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж тусгай баяр зэргийг үе шаттай зох ...
Эх сурвалж: VTV ТВ, Vip76.mn, ulsturch.mn, Bataar.mn
Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд НИТХ-аа
2018-05-31
10:31
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд НИТХ-аас өмнөх жилүүдэд олгодог байсан "Алдарт эх"-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.
Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.
"Алдарт эх"-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ. ...
Эх сурвалж: Times.mn, Vip76.mn, Olloo.mn, medee.mn, Zindaa.mn, НИТХ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг, Chuhal.mn, Сайт: Bataar.mn, Arslan.mn, Zarig.mn, zuv.mn, grandnews.mn, Tusgaar.mn, ANews.mn, Paparatsi.mn
МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 30-нд Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУЯ-ны үүдэнд цуглаан хийж, төрийн албан хаагчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгд
2018-05-31
10:18
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 30-нд Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУЯ-ны үүдэнд цуглаан хийж, төрийн албан хаагчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг яаралтай гаргаж шийдвэрлүүлэхийг дахин шаардлаа.
Шаардлагын хариуд хамтарсан ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат “холбогдох дөрвөн яамдын хамтарсан ажлын хэсгээс энэ долоо хоногтоо багтааж нэгдсэн шийдвэрээ сайд нарт эцсийн байдлаар танилцуулж, МҮЭ-ийн холбоонд албан ёсоор ирэх долоо хоногийн нэгдэх өдөр буюу зургадугаар сарын 4-нд хариуг өгнө” хэмээн мэдэгдлээ ...
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төс
2018-05-30
19:53
> Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
СХД-т 820 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Энэ тооны эцэг, эх ажил хийж чаддаггүй учраас, орлого муу. Тэгээд түлш авч чаддаггүй. Олдсоноо түлдэг, ингээд утаа бий болдог. Миний хувьд энэ асуудлыг зүгээр хараад суусангүй. "Тэмүүжингийн андууд" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулсан. Одоо 71 хүүхэд хамрагдаж байна. Бас 4 ээж энд ажилладаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарах хэрэгтэй. Агентлаг байгуулж болно. Гэхдээ төсөв дээр тусгай хэрэгц ...
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг&n
2018-05-30
19:34
> Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарах хэрэгтэй. Зүгээр явж байгаа иргэдээ дайраад хөгжлийн бэрхшээлтэй болгочих юм аа. Цаашдаа хөгжлийн бэрхшээлийг бууруулах арга зам байна уу? Том байгууллага байгуулчхаад үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй байна. Цаашдаа ямар дэвшилттэй ажил хийх вэ? Ирэх жилийн 5 сард түүхий нүүрс оруулж ирэхгүй гэж байгаа. Утааны эсрэг бид дуугарна. Харин засгийн газар сонсох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С. Чинзориг: Улсы ...
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын ХҮҮХЭД БҮРТ хүүхдий
2018-05-30
19:26
> Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын ХҮҮХЭД БҮРТ хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн ХАМРАХ ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ талаар цаашид авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгтгэсэн төслийг хэлэлцэж, баталлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар 228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох юм.
Эцийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа танилцууллаа.
ТБХ 2018 он ...
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай&rd
2018-05-30
18:40
> Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
2012-2016 онд Манай улс маш их зээл гаднаас авсан. Эдийн засаг хямралд орсон. Ажилгүйдэл нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл бараг зогссон. Тэгээд МАН 65 суудал авч, эдийн засаг сэргэсэн. Олсон мөнгөө өр төлбөртөө өгч байгаа. Энэ тогтоолын төслийг батлахгүй бол асуудал үүснэ. Буцаад 60 хувь дээрээ очих магадлалтай. Дараа дараагийн шат дараа ...
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” У
2018-05-30
18:31
> Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтандаа хүрэх хэрэгтэй. Хүүхдүүддээ 10 хувь олгох ёстой. Гэхдээ хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 10 орчим хувь авдаггүй юм байна лээ. Ойрын хугацаанд энэ асуудлаа шийдэж. Боломж байвал мөнгийн нэмэгдүүлэх талаар Монголын төр ажиллах ёстой. Хүүхдийн мөнгө авч байгаа хүмүүс ажил хийх сонирхолгүй ...
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” У
2018-05-30
18:20
> Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Ард түмэндээ 18 тэрбум төгрөг өгөхөөс яагаад татгалзав аа. Хэний хүүхэд болж төрсөн нь хамаагүй, албан ёсоор авах ёстой. Дэлхийн бусад орнууд өгдөг . Ялгавартай оруулж ирж байгаад харамсаж байна. 18 тэрбум төгрөг нэг байшингийн мөнгө юм байна лээ. Тэр байтугай мөнгө идсэн л байдаг ш дээ. Сошиалаар хүүхдийг ашиглахгүй, хүүхдүүдэ ...