УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгчид болон төлөөлөлтэй уулзлаа.
Ботаникийн цэцэрлэги
2019-04-02
17:10
> Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
> Ногоон байгууламж
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгчид болон төлөөлөлтэй уулзлаа.
Ботаникийн цэцэрлэгийг бие даасан байгууллага болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөц, газрын асуудлаар санал бодлоо солилцлоо.
Нийт 30 га газартай байснаас одоо 20 га газар л үлдсэн. Энэ 20 га газарт 300 гаруй нэр төрлийн ховор ургамал байгаа. Дэлхийн 193 орноос 187 нь бие даасан Ботаникийн хүрээлэнтэй байдаг. Үлдсэн 15 орон Ботаникийн хүрээлэнгүй байдгийн нэг нь Монгол Улс юм.
Бид ногоон байгууламжийг маш ихээр нэмэгдүүлж гадагшаа урсаж буй үргүй зардлыг дотооддоо авч үлдэх нь чухал. Утааг саармагжуулахад, хотын үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл м ...
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар Дархан-Уул аймгийн "Дархан" захын нийт түрээслэгчдийн дунд "Дархан бизнес хөгжил- 2019/43" спортын 3 төрөлт т
2019-04-02
16:56
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
> Спортыг хөгжүүлэх
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар Дархан-Уул аймгийн "Дархан" захын нийт түрээслэгчдийн дунд "Дархан бизнес хөгжил- 2019/43" спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
Тус тэмцээнд 11 багийн нийт 220 орчим тамирчид оролцож хурдтай, хүчтэй өрсөлдөж, нэг өдрийг ажлын ачаалал, алжаалаа тайлж, тэмцээн халуун дулаан уур амьсгалтай явагдаж байна.
...
Байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын олимпиад өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гарагт боллоо.
Хоёр дахь жилдээ манай аймагт болж буй эл ол
2019-04-02
16:35
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд,Орон нутгийн хөгжил
> Орхон аймаг
Байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын олимпиад өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гарагт боллоо.
Хоёр дахь жилдээ манай аймагт болж буй эл олимпиадыг "Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн"-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ санаачилж, зохион байгуулсан юм. Олимпиадад энэ удаад 19 сургуулийн 90 гаруй төгсөх ангийн сурагч оролцсон байна. Олимпиадын дүнг тусгай программаар уншуулж 20 минутын дотор гаргасан байна. Дүн гарахад олимпиадын тэргүүн байрт Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн сурагч Н.Нармандах 86 оноогоор тэргүүн байр эзэлжээ.
Хоёрдугаар байрт Лаборатори наймдугаар сургуулийн сурагч Н.Дөлгөөн 76 оноогоор, ТИС-ийн ахлах сургуулийн сурагч Д.Уртна ...
Монгол улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрсэн. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгэ
2019-04-02
16:34
> Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
> Мэдээллийн технологи
Монгол улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрсэн. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна. Энэ үзүүлэлтээрээ Монголчууд Азид тэргүүлж яваа.
Тиймээс нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц, шийдэл олох зорилгоор “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум зохион байгуулагдаж байна.
Тус форумд Фэйсбүк группийн Хонконг, Тайвань, Монгол улс дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсад тулгам ...
Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн
2019-04-02
16:19
> Ашигт малтмалын тухай хууль
Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа дуусгавар болсон.
Түүнтэй холбоотойгоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Улсын Их Хурлаас гарах шийдвэрийг хүлээж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, тэр нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх байдал үүсээд байсан билээ.
2018 оны эцсийн байдлаар Монголбанк 22 тонн алт худалдан авчээ. Энэ 2017 оны эцэстэй харьцуулбал 9,5%-иар өссөн үзүүлэлт юм.
УИХ-ын ээлжит бус чуулганын 2019.03.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр ...
“ЭРҮҮДЭН ШҮҮХ” нь шинэ үзэгдэл үү? аль эсвэл байсан, байсаар ч байгаа зүйл үү? Энэ сэдвээр “Өөр өнцөг” хэлэлцүүлэг өрнөж байна
2019-04-02
15:57
> Хууль, эрх зүй
“ЭРҮҮДЭН ШҮҮХ” нь шинэ үзэгдэл үү? аль эсвэл байсан, байсаар ч байгаа зүйл үү? Энэ сэдвээр “Өөр өнцөг” хэлэлцүүлэг өрнөж байна.. ...
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрсний шинжилгээний лаборатори барихаар зураг төслийн ажлаа эхлүүлжээ. Тус лаборатори ашиглалтад орсноор нүүрсн
2019-04-02
15:34
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрсний шинжилгээний лаборатори барихаар зураг төслийн ажлаа эхлүүлжээ. Тус лаборатори ашиглалтад орсноор нүүрсний чанарын судалгаа шинжилгээний ажил, туршилт хийгдэх аж.
2018 онд "Эрдэнэс-Тавантолгой” ХК төлөвлөсөн бүх зорилтуудаа давуулан биелүүлж түүхэн хугацаандаа 40 тонн нүүрс өнгөрсөн онд олборлосон. Тус хувьцаат компани нь энэ оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласан бөгөөд төрийн өмчит компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа юм ...
Эх сурвалж: News.mn, Polit.mn, Zaluu.com, Bataar.mn
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралд
2019-04-02
15:21
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг удирдав.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал Ж.Ариунболд 2018 онд хийж гүйцэтгэсэн тайлант ажлаа удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, магадлан итгэмжлэлийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох санал хэлэлцүүлэн, ажлын албаны 2019 оны төсвийг батлуулав.
Мөн Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын мэргэжлийн зөвлөлийн бүрэлд ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба
Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрий
2019-04-02
13:48
> Эдийн засаг, Худалдаа
Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх аж.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий. Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд казинод тоглодог тоогоор манай улс дээгүү ...
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04
2019-04-02
11:32
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.
Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, ...
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал өнгөрөгч долоо хоногт болж, шинэ холбоод, гишүүдээ баталжээ. 100 гаруй гишүүд оролцсон хурлаар зари
2019-04-02
11:27
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал өнгөрөгч долоо хоногт болж, шинэ холбоод, гишүүдээ баталжээ. 100 гаруй гишүүд оролцсон хурлаар зарим гишүүн,спортын холбоодын хүсэлтийг үндэслэн гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинэ гишүүдийг бүртгэсэн байна.
Монголын үндэсний олимпийн холбооны шинэ гишүүнээр УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар сонгогджээ. Мөн Монголын гольфийн холбоог төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг гишүүнээр баталсан бөгөөд тэрбээр хуралдаа суужээ.
А.Ундраа гишүүн Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол Д.Цогтбаатар сайд Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг ...
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруул
2019-04-02
11:20
> Орон нутгийн хөгжил
> Хан-Уул Дүүрэг
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ТАА-ны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Ажлын албаны ажилтан, албан хаагч нар болон 16 хорооны иргэдийн төлөөлөл 230 гаруй хүн оролцож амаар болон бичгээр 119 иргэн санал өглөө.
Мон ...
Эх сурвалж: Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба
Өдрийн сонин, Сэтгүүлч О.АРИУНБИЛЭГ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Татварын багц хууль батлагдлаа. Гадны жишгийг тусгасан гэдгийг Сангийн са
2019-04-02
10:58
> Эдийн засаг, Худалдаа
> Татвар
Өдрийн сонин, Сэтгүүлч О.АРИУНБИЛЭГ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Татварын багц хууль батлагдлаа. Гадны жишгийг тусгасан гэдгийг Сангийн сайд онцолж байгаа. Манай хөрсөнд буухаар хууль болж чадсан уу?
-Татварын багц хууль олон парламент дамжсан, хүлээлт үүсгээд байсан хуулийн нэг. Татварын багц хууль батлагдах ёстой юу гэвэл тийм гэж хэлнэ. Учир нь энэ хуулийг нийгэм өөрөө хүлээж байгаа. Тэр дундаа бизнесийн салбарынхан энэ хуулийг их хүлээж байсан. Ойлгомжгүй зүйлүүдийг ойлгомжтой болгож чадснаараа давуу талтай гэж харж байна. Яахав миний хувьд хуулийн 80 гаруй хувьтай санал нийлж байсан. Харин санал нийлэхгүй байгаа зүйлүүд дээрээ өөрөө ажлын хэсэгт орж ажиллан өөрчлөлт оруулсан ...
Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр /2019.04.01/ ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллага
2019-04-02
09:31
> Эрүүл мэнд
> Эмнэлэг барих,Эмнэлгийн тоног төхөөрөмж
Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр /2019.04.01/ ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцлоо.
АШУҮИС-ын эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчн ...
Эх сурвалж: Gogo.mn, News.mn, shuud.mn, Mass.mn, Vip76.mn, Olloo.mn, medee.mn, UNEN.mn, MNB.MN, Ikon.mn, Eagle.mn, Zaluu.com, Arslan.mn, Montsame.mn, Gereg.mn, News1.mn, undesten.mn, ardnews.mn, mglpress.mn, Dardas.mn, Dnn.mn
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд х
2019-04-02
09:23
> Гадаад харилцаа
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа.
Б.Энх-Амгалан сайд уулзалтын эхэнд Монгол, Вьетнам хоёр улсын хооронд 1954 оны 11 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил болж байгааг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Энэхүү уулзалтаар талууд хоёр улсын агаарын тээвэр, автотээвэр, далайн тээвэр, төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газ ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба