ОРОЛЦОГЧ: 4

Үзэл бодлын чөлөөт индэр байх үүрэг хариуцлага хаачсан бэ? Үзэгч, уншигчдын мэдээлэл авах эрх чөлөө хаачсан бэ гэх мэт асуултууд өөрийн эрхгүй гарч ирж байна. Санхүүгийн эрх чөлөөгөө эдэлж, хүнээс мөнгө гуйхгүй болсон цагт л хэний ч атганд орохгүй болно. Тэр хэмжээгээр эрх чөлөө ирнэ. Сэтгүүлчид тийм болох ёстой....

Эздийн редакциас хараат бус байдлыг зохицуулсанаараа давуу талтай. Өөрийн зохицуулалтыг хийсэн нь давуу байсан.Өмнө нь 1990 оноос үзэл суртлын улмаас шалгадаг тогтолцоо байсан. Алдаа мадаг байвал албан тушаалтан донгодуулдаг....

Мөнгөнд дулдуйдсан бохир сэтгүүлзүйд өнөөдөр амьдарч байгааг бид шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид нэг намын савраас гарсан бол өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэлтний гарт бүхнээ алдаж байна. Монголд 1000 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Хэвлэлийн байгууллага олон болсноор эрх чөлөөтэй болсон уу гэвэл бас үгүй юм байна. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Жирийн сэтгүүлчдээс хууль тогтоох бай...

Гүтгэлэг доромжлолын хувьд ер нь эрүүгийн хуульнаас энэ заалтыг хасч, иргэний хуулиар гүтгэлэг, доромжлолыг шийддэг олон улсын практик, жишиг байдаг.Төрийн нууцын тухай хууль, байгууллагын нууцын тухай хууль, татварын тухай багц хуулиуд байна.Хэдийгээр хуулиар хэвлэлийн эрх чөлөөг үг хэлэх эрхээр хангаад байхад сэтгүүлчид тэр эрх чөлөөг өдөр тутмынхаа ажилд хэрэгжүүлэх ямар ч нөхцөл боломжоор хангагдаагүй байх тохиолдол их. Ий...

Эксперт Сэтгэгдэл
Ц.Амарсанаа Хуульч, Лектор

Сүүлийн үед сэтгүүлчид тулгамдаж буй асуудал бол Нэр төр ажил хэргийн нэр хүнд гэдэг зүйлд халдлаа гэсэн цагдаа дээр эрүү үүсгэх асуудал гарч ирж байна. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөний хаалт цензур болж байна. Нөгөө талаараа сэтгүүлчидээс ёс зүй гэх асуудал маш чухал байна. Хэн нэгнийг шууд л гүтгэх доромжлох нь буруу. Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал нийгмийн үзэл санааг өөрчлөх томоохон хүч тэр ч утгаараа их хянуур болгоомжтой хандах хэрэгтэй.

2016.05.09