ОРОЛЦОГЧ: 13

Эмэгтэйчүүд л нийгэмд нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотойгоор гэр бүлд тэгш ажиллах боломж, үүрэг хариуцлагыг хэр зэрэг зөв хуваарилж байна вэ, хэр уян хатан боломж олгосон байгаа талаар нөхөх арга хэмжээг улс орнууд ярьдаг.“Хөдөлмөрийн хуулинд тухайн хүний гэр бүлийн байдал, жирэмсэн эсэх, төлөвлөж байгаа эсэхийг асуухыг хориглосон байдаг.” Яг адилхан хоёр инженер хоёулаа найман цаг ажилладаг, адилхан ажил хийдэг хэ...

тэд өөрсдийн өнөөгийн амьдралдаа маш доогуур үнэлгээг өгсөн. Тоогоор илэрхийлвэл 10 онооноос 2 оноог л өгч байгаа юм.Жендэрийн тэгш байдлыг хангасан, улс орноо ард түмнээ нийгмийн хөгжил дэвшилд хүргэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна.Сүүлийн үед эдийн засгийн үзүүлэлт, нийгмийн хөгжлийг үзэхдээ өрхийн түвшинд нарийн авч үзэж, амьдралын чанарыг үзүүлэлтийг харгалзах болсон....

Хоёрдугаарт маш олон тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээл болгон олгож байгаа ч очих ёстой хүндээ хүрч чаддаггүй. Шалтгаан нь жижиг дунд үйлдвэрлэлийн зөвлөлийг давдаггүй. Зарим нь танил талаараа шах уу хөөцөлдөж байж авдаг. Гэхдээ давлаа гэж бодоход банкинд дээр асуудал гардаг....

Бид үүнийг шууд механикаар хууль гаргаад шийдэж болохгүй. Харин эсрэгээр нь эмэгтэйчүүдийн ажиллах давуу нөхцлийг бий болгох талд нь бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй....

1990 оноос өмнө Монгол улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин ажлынхаа нөхцлөөр ижил байсан нь тэр үеийн тогтолцооны хамгийн том ололт байлаа.Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр эцгийн эрхт ёс нэлээд сэргэж эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийг социализмын үед байснаас өөрөөр хардаг болсон. Парламентын гишүүдийн дор хаяж 30 хувь нь эмэгтэй байх ёстой гэж судлаачид ярьдаг нь хий хоосон агаараас авчихсан тоо биш шүү дээ. ...

10 гаруй жилийн өмнө дундаж цалингийн зөрүү 10 орчим мянган төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдөр 40 орчим мянган төгрөгөөр ялгаатай болжээ. 2012 онд эрэгтэйчүүд 219’000 төгрөг болоход эмэгтэй 177’000 төгрөгийн дундаж цалинтай болсноор зөрүү 45 мянган төгрөгийн ялгаатай болж нэмэгдсэн. Эмэгтэйчүүдийн дундаж цалинг эрэгтэйчүүдтэй харьцуулахад 19,6 хувиар бага байгаа нь хүйсийн ялгаа цалингийн ялгаанд нөлөөлжээ гэсэн үг. ...

Чингис зочид буудлын хурлын жижигхэн танхимд 450 хүн багтаж ядна. Тэд бүгд санааг нь зовоосон нэг чухал асуудлыг хэлэлцэхээр цуглажээ. Эдгээрээс 200 хүн хөдөө орон нутгаас бүх зардлаа даан уг чуулганд оролцохоор иржээ. Жил болгон “Эмэгтэйчүүдийн нүдээр” нэртэй үндэсний хэмжээний чуулган зохион байгуулагддаг. Энэ удаагийн чуулган “төрийн хариуцлага” сэдвийн дор явагдаж байна. 10 жилийн өмнө бий болсон уг...

Дэлхий нийтэд эдийн засгийн харилцаанд эргэлдэж байгаа бүх орлогын 10 хувь нь эмэгтэйчүүдэд оногдож байна. ...

Хүндлэл гэдэг бурхан шиг хүндлүүлэх явдал биш. Миний эхнэр хоёулахнаа байхдаа намайг аягаа угаа гэвэл би угаана. Харин миний найз нөхдийн хажууд хэлвэл хэцүү. Миний хувьд үйлчлүүлэгчдээс нэг зүйлийг анзаардаг. Ямар үед гэр бүл тогтвортой болдог вэ гэхээр нөхөр хүн гэртээ хүндлэгдэж байгаагаа мэдрэх үед нөхөр нь эхнэрээ хайрлаж, эхнэр нь хайрлуулж байгаагаа мэдэрч байх үедээ нөхрөө хүндэлдэг.Гэхдээ өнөөдөр хүмүүс өөрийгөө хөгжү...

Зөвхөн эдийн засгийн асуудал гэлтгүй бүх зүйл дээр гэр бүлийн хүмүүс найзын харилцаатай байх нь хамгийн зөв.Хамгийн багаар бодоход шийдвэр гаргагчдын 40 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Ингэж байж энэ нийгэм өөр маягаар амьсгална. Нийгмийн сэтгэл зүйг хуучны хэвшмэл ойлголтуудаар угааж байхаар уламжлалаасаа сайныг нь аваад, саарыг нь хая гэсэн үг....

Бодит байдал дээр мөнгийг захиран зарцуулах эрх мэдэл нөхөрт байдаг. Цалингаа авчраад эхнэртээ өгчихдөг гэдэг ч гэр бүлийн томоохон шийдвэрийг гаргахад эмэгтэйчүүд оролцож чадаж байна уу үгүй юу гэвэл хэцүү.Ер нь олон улсын хэмжээнд юу гэж үздэг вэ гэхээр “эх” байх гэдгийг хувь хүний хариуцлага бус, нийгмийн хариуцлага гэж үздэг. Нэг хүний цалингаар амьдрахаар тэр гэр бүл орон сууцны зээлэнд хамрагдаж чадах уу. Банк зээл өгөх ...

Монголд эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмч, эмнэлгийн тоо хуруу дарам.Гэр бүл нь нээлттэй харилцдаггүй байсан эрэгтэй хүүхэд насанд хүрээд бэрхшээлтэй тулгарахдаа хамгийн амархан сэтгэл нь гутардаг.Эрчүүд хамгийн ихээр хүчирхийлэлд өртдөг газар бол цагдаагийн байгууллага. ...

Олон улсын судалгаанаас харахад манай улсад ижил үнэлэмжтэй ажил эрхэлж байгаа мөртөө эмэгтэйчүүдийн цалин эрчүүдээс 10 хувь бага байна.Охидын боловсролын түвшингээр Монгол улс Ази тивд дээгүүр ордог. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш эрчүүдийн боловсролын асуудлыг хайхралгүй орхиж ирсэн.Зөвхөн эрчүүдэд зориулсан бодлого гэж байх албагүй. Хүн гэдэг утгаар нь ямар ч асуудал дээр жендерийн тэгш байдлыг хангахын төлөө л явах хэрэгт...