Ажилчин уу, РОБОТ уу
МҮЭХ-ны Хөдөлмөр нийгмийн бодлогын газар
2015.03.11

Ажилчин уу, РОБОТ уу

Охидууд анхнаасаа бага цалинтай мэргэжлийг сонгодог

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Эдийн засгийн хүрээн дэх Жендэрийн тэгш байдал, нийгмийн хөгжил сэдвийг хөндлөө. Энэ удаад МҮЭХ-ны Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалагтай ярилцлаа.

Тэрээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлд хөдөлмөрийн хуулийн мэргэжилтнээс эхлээд Хөдөлмөрийн нийгмийн бодлогын газрын даргаар тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна.

- Хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдал гэж юуг хэлэх вэ?

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд жендэрийн асуудалтай холбоотой олон асуудлыг хамааруулж үздэг. Тухайн эрэгтэй, эмэгтэй хүмүүст ажилд орохоос эхлээд хүйсийн тэгш байдлаар хандаж байна уу, шууд болон шууд бас байдлаар хэн нэг нь хязгаарлаж байна

Ажлын байр нь гэр бүлийн орчинд ээлтэй байх ёстой.

уу гэдгийг үзнэ.

Албан тушаал дэвших, адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс олгож байна уу. Тэтгэвэрт гарахтай холбоотой ямар асуудал байна. Үүнээс гадна хамгийн их яригддаг нь ажил хөдөлмөр болон гэр бүлийн үүрэг хариуцлага тэгш хослуулах боломж байна уу гэдгийг хамааруулна.

-Ажлаа гэр бүлийн үүрэг хариуцлагатай тэгш хослуулна гэхээр ажлын байр нь тухайн хүнд ээлтэй орчин байх ёстой гэсэн үг үү?

Ер нь дэлхий нийтийн чиг хандлагаар ажлын байр нь тухайн хүний гэр бүлд ээлтэй байхыг хэлж байгаа юм. Дэлхийн банкны 2013 оны бодлогын зөвлөмжид цаашдаа хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүргээ гүйцэтгэх, түүнд зарцуулж байгаа цаг нь эрэгтэйчүүдийнхээс их байгааг анхаарах хэрэгтэй гэсэн.

Эмэгтэйчүүд л нийгэмд нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотойгоор гэр бүлд тэгш ажиллах боломж, үүрэг хариуцлагыг хэр зэрэг зөв хуваарилж байна вэ, хэр уян хатан боломж олгосон байгаа талаар нөхөх арга хэмжээг улс орнууд ярьдаг.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гэр бүлийн үүрэг бүхий ажилчдын конвенцийг батлаж гаргасан байдаг. Монгол улсын хувьд нэгдэж ороогүй. Гэхдээ конвенцид нэгдэн орохоос үл хамаараад өөрсдөө санаачилгаараа одоо шинэчлэх гэж буй Хөдөлмөрийн хуулиндаа зааж өгөх ёстой.

“Гэр бүлийн үүрэг хариуцлага бүхий ажилчин гэдэг нь гэр бүлийнхээ хэн нэгнийг /ээж аав, хүүхдээ, нөхөр/ асрах, хамгаалах хариуцлага хүлээсний улмаас ажилд орох, хөдөлмөрийн харилцаанд орох, дэвших боломж нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа хүмүүсийг хэлдэг”

Гэхдээ  ажлын байр нь гэр бүлийн орчинд ээлтэй байснаар тухайн хүний асуудлыг ойлгож, ажлын нөхцөл, цагийг уян хатан болгох байдлаар зохицуулах нь хүний нийгэмд оруулж буй томоохон хувь нэмэр юм.

Монгол улсын 1991, 1999 оны Хөдөлмөрийн хуулийн хүрээнд гэр бүлийн хариуцлага бүхий ажилчид хэвтэрт байдаг ээжийгээ асрах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хардаг тохиолдолд ажлын байран дээрээ эрх бүхий албан тушаалтанд танилцуулаад боломжтой уян хатан зохицуулалтыг хийнэ гэж заасан. Манайд ихэвчлэн ажлын цагтай холбоотой зохицуулалтыг хийдэг.

Зарим өдөр нь гэртээ ажлаа хийх, зарим өдөр нь оройтож ирж болно. Ажил олгогчид маань хөдөлмөрийн биржээс робот аваагүй шүү дээ. Адилхан асуудал хүмүүст тохиолддог.

-Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн үүргээсээ болоод ажлын байр нь тогтворгүй, цалин нь багасч ямар нэгэн байдлаар ялгаварлалд өртдөг. Өнгөрсөн жил монголын нэг компани таван жилийн хугацаанд жирэмслэхгүй гэдгээр гэрээ байгуулсан тохиолдол гарч, нийгэмд шуугиан тарьж байсан.

Хууль зөрчсөн гэрээ байгуулвал тухайн гэрээ хүчингүй. Тухайн ажилтан маргаан үүсгээд явбал компанид оногдуулах торгуулийн хэмжээ 20-30 мянган төгрөг л байгаа. 1999 онд гарсан хууль болохоор өөрчлөх шаардлагатай. “Хөдөлмөрийн хуулинд тухайн хүний гэр бүлийн байдал, жирэмсэн эсэх, төлөвлөж байгаа эсэхийг асуухыг хориглосон байдаг.”

“Хөдөлмөрийн хуулинд тухайн хүний гэр бүлийн байдал, жирэмсэн эсэх, төлөвлөж байгаа эсэхийг асуухыг хориглосон байдаг.”

Хэрвээ асуувал хариулах үүрэггүй.

-Адил ажил, ижил цалин гэсэн зарчим монголын хувьд тааруухан байгаа нь судалгаагаар харагдсан. 10 жилийн өмнө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа 10 мянга байсан бол одоо 40 мянган төгрөг болсон. Бас л хууль зөрчөөд байгаа бололтой?

Манай улс Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс олгох тухай Олон улсын хөдөлмөрийн 100 дугаар конвенцид нэгдэн орсон. Энэ конвенцид нэгдэн орсонтой холбоотойгоор 1973 он, 1991он, 1999 оны Хөдөлмөрийн хуулинд тусгачихсан.

Гэтэл нөгөө талаас ажилтаны цалин хөлс тогтоолт хийж байгаа нь өөрөө ялгавартай байгаа юм.

Төрийн албан хаагчдын төрийн үйлчилгээнийхээс бусад ажилчдын хувьд цалингийн сүлжээгээр тогтоочихдог. Харин бусад хувийн хэвшлийнхэн цалин тогтоолтыг өөрсдөө хийхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн Хамтын хэлэлцээрийн дагуу тохиролцож байгаа.

Конвенцийн заалт нь ийм зарчмыг тунхаглаж нэг хэлээд, үндсэн цалин адил тогтоох аргачлалтай байна гэж заасан ч манайхан цалин тогтоох аргачлалыг одоо болтол тодорхой болгож гаргаагүй.

Гэтэл гадны компаниуд үүнийг далимдуулаад монгол, гадаад ажилчдад ялгаатай цалин хөлс өгдөг.

Яг адилхан хоёр инженер хоёулаа найман цаг ажилладаг, адилхан ажил хийдэг хэрнээ монгол нь бага цалин аваад, гадных нь их цалин авчихдаг. Гэтэл энэ цалингийн ялгаа зарим маргааныг судлахад 12 дахин илүү цалин хөлсний ялгаатай байх жишээтэй. Энэ шударга уу.

Ажил олгогчид өөрсдийгөө тухайн орондоо 6000 ам долларын цалинтай байсан болохоор би энэ хүнийг үнэлж байгаа гэж зөвтгөдөг. Гэтэл монгол улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн орсон, аргачлалтай. Хэрвээ монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм бол адилхан цалин өгөх ёстой гэж шаардах хэрэгтэй.

-Цалин тогтоох аргачлал гэдэг нь аль болохоор шударга байдлаар үнэлэхэд тус болно биз дээ?

Ажлыг үнэлж тооцох хүчин зүйлийн асуудал. Тухайн хүний оюун болон биеийн ямар ачаалалтай байна, ямар мэдлэг туршлагатай вэ, зарцуулж

undefined

буй хөдөлмөрийг харгалзан үзэхээс гадна тухайн хүний ажил олгогчид оруулж буй нэмүү өртөг, ажлын нөхцөл, үүрэг хариуцлага гээд олон зүйл ордог. Гэхдээ л эцсийн дүндээ шударга байх зарчмыг баримталсан байх учиртай.

Адил хэмжээний цалин хөлс олгох талаар аргачлалыг нэн даруй гаргаж, хувийн хэвшил мөрдөх талаар асуудлыг тавихгүй бол олон асуудал гарна.

-Энэ асуудлаар МҮЭХ-нд гомдол ирж байсан байх. Хэрхэн шийдсэн вэ?

Яг нууцгүй хэлэхэд Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд гомдол гаргах нь чөлөөтэй байгаа. Тухайн хүний цалин хөлсийг ялгаатай тогтоосон талаар гомдлоо гаргах эрхтэй гомдлыг шийдвэрлэх механизм байхгүй.

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж үздэг ч шүүх дээр шийдэгдсэн хэрэг байдаггүй.

-Тэтгэвэр тогтоолтын байдлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл тэтгэврийн зөрүүний талаар ахмад настнууд бас их гомдолтой явдаг. Гэтэл энэ асуудлын цаана бас л жендэрийн асуудал хөндөгддөг.

Манай улсын хувьд нийгмийн ухаан, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төгсөгчдийн 70 хувь нь эмэгтэй, байгалийн ухаан, технологийн чиглэлээр төгсөгчдийн 40 орчим хувь нь эмэгтэй гэсэн судалгаа гарсан.

Гэтэл охидын сонгож суралцаад байгаа салбарын дундаж цалин, хөвгүүдийн сонгон суралцаад байгаа уул уурхайн салбараас хоёр дахин бага цалинтай.

Өөрөөр хэлбэл “охидууд бага цалинтай мэргэжлийг анхнаасаа сонгодог гэсэн үг”.  Тэгээд бага тэтгэвэр авна. Олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн насан туршийн ядуурлын тухай ярьдаг.

Мэргэжил сонголтын судлагаа

Манай улсын хувьд 1,2 сая төгрөгний цалинтай хүний тэтгэвэр, 600 мянган төгрөгний цалинтай хоёр хүний тэтгэврийн зөрүү их гарна.

2014 оны гуравдугаар улирлын байдлаар уул уурхайн салбарын дундаж цалин 1,2 сая, боловсрол эрүүл мэндийнх 500-600 мянга байна.

Тэгэхээр охидын мэргэжил сонголтод төр засгаас бодлоготойгоор хандах хэрэгтэй. Тухайлбал Австрали улс гэхэд СТИМ хөтөлбөрийг хэрэгжүүлж, охидын ирээдүйн мэргэжил сонголт, гүнзгийрүүлэн судлах хүрээнд ШУ, Технологи, инженер, математикийн чиглэлд анхаардаг.

-Гэхдээ яагаад охидууд өөрсдөө нийгмийн шинжлэх ухааны салбарыг илүүтэй сонгодог юм бол?

Уламжлалт хандлага болон багш нарын охидтой харьцаж байгаа харьцаанаас шалтгаалдаг гэж зарим улс орнуудын судалгаа харуулсан байдаг.

Тийм болохоор охидуудыг дэмжих замаар сонголтонд нөлөөлөх хэрэгтэй. Цаашдаа үйлдвэрчний эвлэл энэ талаар асуудлыг тавьж, гадны туршлагыг судлах болно.

-Ярилцсанд баярлалаа.