
Эрүүл мэндийн яам
Нийт 1713 мэдээ байна.
-
30/08/19
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 77528 ...
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа билээ. Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл тус хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хагас жилийн хугацаа... -
30/08/19
Сүрьеэгийн 30 эмч, мэргэжилтнийг Бээжин хотод сург...
Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна. Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээн... -
27/08/19
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэв...
Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих... -
23/08/19
Томуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учи...
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн" гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр дууслаа. Эрүүл мэндийн АСЕМ хэмээн нэрлэгддэг энэхүү зөвлөгөөн манай улсад анх удаа зохиогдсон гэдгээрээ илүү онцлогтой болж өнгөрөв. Зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй тө... -
22/08/19
Манайд зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг...
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн" өнөөдөр эхэллээ. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдвар... -
21/08/19
"Томуу хил хязгааргүй" Олон улсын зөвлөгөөн эхэллэ...
“Зүүн өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн Үндэсний төвүүдийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн" 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас хамтран манай улсад анх удаа зохион байгуулж байгаа, гурван өдрийн турш үргэлжлэх энэзөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг... -
19/08/19
Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалт...
Булган аймгийн халдвартын тасаг нь ЭМЯ болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл хөтөлбөрөөс 43 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болжээ. Мөн өнгөрсөн 2018 онд халдварт сүрьеэгийн 30 ортой барилга 2 тэрбум төгрөгөөр баригдаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Булга... -
19/08/19
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн д... -
13/08/19
Тэмбүүгийн өвчлөл буурч байна
Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг. Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна. Үүнийг гурван ч төри... -
08/08/19
Амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэ...
Дэлхийн улс орнууд Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн болон иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ нь нотолгоонд суурилсан, хөтөлбөрт чиглэсэн дэлхийн стандартыг нутагшуулах явдал юм. Япон улсын Жайка төсөл нь 2019 оны 5 сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт хэ... -
29/07/19
"Эрүүл шүд -Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 39.41...
Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт энэ оны хагас жилийн байдлаар нийт 39 мянга 417 хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхэд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо гэсэн үйлчилгээ авсан байна. Хөтөлбөрийг 2019-2023 онд, таван жил хэрэгжүүлэх бөгөөд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан с... -
29/07/19
В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2,829 хүн хамрагджэ...
Дэлхийн Хепатитын өдөр-2019, "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг өнгөрсөн Баасан гарагт орон даяар зохион байгуулагдаж, нийслэлд Д.Сүхбаатарын талбайд хепатит В,С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн юм. Шинжилгээнд 2,829 хүн хамрагдаж, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4,070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ... -
23/07/19
Сайдын шийдвэрийн дараа шинжилгээ өгөгсдийн тоо хо...
Монгол Улс 1921 онд 500 орчим мянган хүн амтай байхад 50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан тухай эмч нар ярьдаг. “Улаан тарианы хүүхнүүд” гэх нэршил ч тухайн цаг үедээ тогтож, орос эмч нарын буянаар адгийн муу өвчнөөс ангижирч байжээ. “Соёлын довтолгоон” гээчийг өрнүүлж, бүгдийг нь албадан эмчилснээр улсын хэмжээнд тэмбүү өвчнийг бүрмөсөн устгасан тухай зарлаж байжээ. Манай улс 1990 о... -
18/07/19
Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамр...
Улс орон даяар хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоогоор 57 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ. Тодруулбал, энэ сарын 17-ны байдлаар тус хөтөлбөрт нийт 57838 хүүхэд хамрагдсанаас цоорлын эмчилгээг 78638 хүүхэд, сувгийн эмчилгээг 16322 хүүхэд, үлдсэн нь урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг 52156, цоорол зогсоох түрхлэ... -
16/07/19
Наадмын амралтын үеэр эрүүл мэндийн салбарынхан бэ...
2019 оны долоодугаар сарын 11,12- ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна. Харин Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилжээ. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилсон байна. Ойрын өдрүүдэд цаг агаар халуун хэвээр ү... -
10/07/19
Г.Баясгалан Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өрг...
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргаж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв төслийг амжилттай хэрэгжүүлсэн Улсын Хоёрдугаар Төв эмнэлг... -
09/07/19
Эрүүл мэндийн салбараас 4 гавьяат төрлөө
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медиалаар шагнасан байна. Шагналыг... -
08/07/19
Хөвсгөл аймгийнхан түнх, өвдөгний үений мэс засал ...
ГССҮТөвийн хамт олон аймгийн нэгдсэн эмнэлэгт сургалт явуулах, нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтарч мэс засал засал хийж, 3 сарын турш Хөвсгөл аймагт ажиллана. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 160 сая төгрөгний өртөгтэй CRM аппаратыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж нарийн мэргэжлийн тумламж үйлчилгээг хийх бүрэн боломжтой болж байгаад удирдлага хамт олонд талархал илэрхийллээ. Орон нут... -
08/07/19
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хөвсгөл аймагт ажи...
Эрүүл мэндийн салбарын 2020 оны төсөвт оруулах санал хүсэлтийг удирдлагууд, эмч мэргэжилтнүүдээс сонсох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх болон тус аймагт эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэгдсэн тоног төхөөрөмжийг гардуулах чиглэлээр Сайд Д.Сарангэрэл Энэ сарын 06-нд ТЗУГ-н дарга Б.Цогтсайхан, ХШҮДАГ-н дарга Я.Амаржаргал нарын хамт Хөвсгөл аймагт ажиллалаа Тэрээр аймгийн эрүүл мэндийн салбары... -
05/07/19
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёс...
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батт...
Нийт 86 хуудас/1713 мэдээ