
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Нийт 1938 мэдээ байна.
-
24/11/23
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ХЯНАН ...
Азийн сангийн хэрэгжүүлж буй "Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид дараах сэдвийн хүрээнд сургалтад хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа. Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа анхаарах ... -
10/11/23
Б.Бат-Эрдэнэ: Солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, ...
Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Хүргэлт ирлээ" нэвтрүүлэг цацагдсан билээ. Энэхүү нэвтрүүлэг БНСУ-ын иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор "Нэг хонь, Нэг жуулчин" төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр "Манай улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой БНСУ-аас санал ирсэн. Танай улс манай... -
09/11/23
Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал,...
“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газр... -
07/11/23
Цөлжилтийн эсрэг ажиллах санамж бичиг байгуулж эхэ...
Монгол Улсыг цөлжилтөнд хүргэж буй байгалийн хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хуурайшил бол хүний хүчин зүйл нь замбараагүй газар ашиглалт буюу малын хэт бэлчээрлэлт, уул уурхай, зам харгуй юм. Газрын доройтол, улмаар цөлжилтийг харуулах гол үзүүлэлт нь бэлчээрийн ургамлын төрөл зүйл, тэдгээрийн өөрчлөлт болно. Өөрөөр хэлбэл, доройтлыг илэрхийлдэг ургамлууд олшрох, салхи усны элэгдлээр хөрс зөөгдөх, ургамлын үн... -
06/11/23
Хууль бус олборлолт явуулсан зөрчлийг илрүүлэн алб...
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажил хийгдэж байна. Мөн 3 дугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага өгч хэрэгжилтийг... -
06/11/23
Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжинэ
"INVEST KHENTII 2023” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНААР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ. Уг арга хэмжээ нь Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилгыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт тө... -
04/11/23
"Тогтвортой хот" төсөлд хамтран ажиллана
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж хамтын ажиллагааг бататгах, цаашид хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцлоо. Тодруулбал, Даян дэлхийн байгаль орчны сангийн Тогтвортой хот төсөл, Текстилийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд аюултай химийн бодисын хэрэглээг зогсоох төслүүдийг боловсруулахад БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад д... -
02/11/23
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшли...
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам бол... -
02/11/23
Б.Бат-Эрдэнэ: Петрочайна Дачин Тамсаг ХХК-д зөрчлө...
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар уулзлаа. Уулзалтад "Петро чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан, тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин Монгол Хятад соёл, урлагийг дэмжих холбооны Тэргүүн Рэнцэн нарыг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дар... -
02/11/23
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ...
Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сумдад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 10 аж ахуйн нэгжийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд танилцан газар дээр нь ажиллалаа. Аж ахуйн нэгжүүд 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 33.75 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Мөн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд эвдэрч орхигдсо... -
30/10/23
"Ногоон хөрөнгө оруулалт-бидний ирээдүй" уриан дор...
Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх “ITM- Монголиа”-2023 уламжлалт үзэсгэлэн 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн... -
30/10/23
Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын үн...
Дэлхийн Цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол улсын Ус Цаг уурын алба Дэлхийн Цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг түүхэн ойнууд давхацсан онцлог жил болж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний "... -
30/10/23
Байгальд ээлтэй 67 малчинг шалгаруулав
“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн төсөл хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөн ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2023 арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд о... -
25/10/23
БОХХААБ хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаан 15 цаг 37 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн д... -
25/10/23
ТАНИЛЦ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ до...
ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ОЙН МЭРГЭЖЛИЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААОйн газрын залуучуудын хөгжлийн зөвлөл, “Ногоон хөгжилд хөтлөх мэргэжилтэн" төсөлтэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн ойн мэргэжлийг сонирхож буй сурагчдад сургалт, зөвлөгөө өгөв. ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН НУТАГТ УСНЫ ТОО БҮРТГЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭХөвсгөл нуур Эгийн гол сав газрын захиргааны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Алаг-Эрд... -
25/10/23
Уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, ногоон байгуул...
Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Чон Сонү болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. МУ-ын засгийн газраас байгаль... -
18/10/23
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үнд...
Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль ... -
16/10/23
"Travel show-2023" үзэсгэлэнгийн үйл ажиллагаа БНС...
Экспо гол түншлэгч, зочин улсаар Монгол Улс оролцож байгаа бөгөөд эх орноо төлөөлөн МОКТА /Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо/ багаараа оролцож байна. 20 компани бүгд нэгдэж нэг баг болж ажиллах бөгөөд ямар ч тур компани өөрсдийн компаниа сурталчилахгүй бөгөөд зөвхөн Монгол Улсаа сурталчлах, аялал жуулчлалыг сурталчилан таниулахаар нэг сэтгэлээр зүтгэж байна. "Travel show" үзэсгэлэнд 50.000 хүн оролцохоор б... -
13/10/23
Хог хаягдалгүй жишиг уул уурхайг бүтээнэ
2022 онд Оюу толгой компанитай "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж байсан бол 2023 онд нөхөн сэргээсэн ба үргэлжлүүлэн мод тарих ажлыг хийж байна. Мөн 2023 онд ойн хөнөөлт шавжид голомтлогдсон талбайн 150000га талбайд агаараар хийх тэмцлийн ажлыг амжилттай хийж дуусгасан. Хөх морь буюу Хэрлэн-Тооно ТЭЗҮ-г шинэчлэх 3 сая ам.доллар... -
12/10/23
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудын...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудын нэг нь доройтсон ойг нөхөн сэргээх юм. Богдхан уулын Түргэний амны 2002 онд түймэрт өртсөн 70га талбайг нөхөн сэргээх ажлыг Оюу толгой ХХК Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд эхлүүлээд байна. Уг төслийг Агрофорест ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 175,000ш мод тарина. 2023 онд 20га-д 50,000ш шинэс, ...
Нийт 97 хуудас/1938 мэдээ