Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Г.Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 3984 мэдээ байна.
  • 31/01/19

    МАН Ахмад гишүүдийнхээ төлөөллийг хүлээн авч, хүнд...

    Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын Дарга У.Хүрэлсүх өнөөдөр ахмад гишүүдийнхээ төлөөллийг хүлээн авлаа. Сар шинийн баярын өмнө ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил төлөвлөгөөгөө танилцууллаа.
  • 31/01/19

    Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардууллаа

    Монгол Улсын Еөрнхий сайд У.Хүрэлсүх 01 дүгээр сарын 28-нд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Жаахан шарга театрт төрийн албан хаагчидтай уулзаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан эрүүл мэнд болон боловсролын салбарын тэргүүний ажилчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардуулав. Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, “Ерөнхий сайдын ажлыг аваад улс орны эдийн засгийг сэргээх,...
  • 31/01/19

    У.Хүрэлсүх: "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн ногдол а...

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон "Эрдэнэс таван толгой" ХК-ийн удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өгчээ. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр улиралд багтаан Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох талаар судалж, нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан байна. Ерөнхий сайд...
  • 30/01/19

    Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Д.Дул...

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан Д.Дуламд өнөөдөр хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөг гардууллаа. Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталс...
  • 30/01/19

    Ардын жүжигчин, Зууны манлай эмэгтэй дуурийн дуучи...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. -  “Төрийн жинхэнэ албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжив. Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурт харилцааны болон ёс зүйтэй холбоотой шаардлагыг нэмж тусгах, ач холбогдолгүй, шаардлагагүй материал бүрдүүлэх зэргээр иргэдэд хүндрэл үүсгэхгүй байх, шалгалт авах байр, буса...
  • 30/01/19

    АШУҮИС-ийн эмнэлгийг ирэх сард ашиглалтад хүлээн а...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг ирэх сард ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар шийдвэрлэлээ.   Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусл...
  • 30/01/19

    “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. 2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 148 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд туслаж, хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх юм. Засгийн газар иргэдээ эрүүл, баталгаатай хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, ...
  • 30/01/19

    Нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250  цахилгаан автобус нэвтрүүлэхийг дэмжлээ.  Энэ хүрээнд долоон ...
  • 30/01/19

    Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хори...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.   Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” ...
  • 30/01/19

    Хоёрдугаар сарын 08-ны өдөр бүх нийтээр амарна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 08-ны баасан гарагийн ажлын өдрийг 02 дугаар сарын 02-ны өдрийн бямба гарагт шилжүүллээ. Хөдөлмөрийн тухай хуульд “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохи...
  • 30/01/19

    2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” б...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлав.    Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа...
  • 30/01/19

    Экспортын гол боомтуудыг хөгжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь экспортоор гарч байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмал, бусад бүтээгдэхүүний чанар, агуулга, тоо хэмжээг тээврийн хэрэгсэл бүрээр тодорхойлж, татварыг бүрэн ногдуулах зорилготой юм. Хилээр ...
  • 30/01/19

    Малынхаа үүлдэр угсааг сайжруулж, таван төрлөөр өс...

    Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдрийнх болгожээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Дамдины Баярсайхан Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, мал сүргийнхээ чанар үүлдрийг улам сайжруулж, олон залууст малч ухаанаа өвлүүлж сургахыг хүссэн юм. Малчин Д.Баярсайхнынх 2018 оны эцэст 5273 толгой мал тоолуулж “Мянгат малчин”-ы амжилтаа 12 жил дар...
  • 28/01/19

    Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуула...

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж...
  • 26/01/19

    Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллана. Тэрбээр тус аймагт ажиллах үеэрээ орон нутгийн удирдлагуудын хамтаар Монгол Улсын хошой аварга болон зарим аварга малчны шагналыг гардуулан өгөх юм байна. Мөн төрийн албан хаагч, иргэдийн төлөөлтэй уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг аймгийн шилдэг тэргүүний багш, эмч, сувилагч нарт гардуулах аж....
  • 26/01/19

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй ...

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр Сар шинийн өмнө иргэдтэй уулзаж төлвөлсөн бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, Улс төрийн гацаанаас гарахад нэг алхам ойртсон гэдгээ илэрхийлсэн юм.
  • 25/01/19

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн уд...

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нарт дараах үүргийг өглөө. Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсн...
  • 24/01/19

    Утаа бууруулах ажилд нийслэлийн нутгийн захиргааны...

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учи...
  • 23/01/19

    Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Е...
  • 23/01/19

    Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжт...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. -  Өнгөрсөн онд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 14557 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн дүн гарчээ. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, төсвийн тал...
Нийт 200 хуудас/3984 мэдээ