
Ерөнхий сайд
Нийт 3984 мэдээ байна.
-
13/08/13
Э.Бат-Үүл: Авто замын хучилтын ажилд зургаан тэрбу...
Шинэчлэлийн Засгийн газраас даваа гариг бүрт бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нээлттэй хуралдаан зохион байгуулдаг болсон. Өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулахдаа Нисэх-Шувуун фабрик чиглэлд тавих авто замын хучилтын ажилд нэмж зургаан тэрбум төгрөг хэрэгтэй болсныг Ерөнхий сайдад дуулгав. Одоохондоо “асуудал” болоод буй зам нь энэ гэнэ. Суурь да... -
13/08/13
Энэ долоо хоногт таван уулзварын шинэчлэлийн ажил ...
Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг өргөтгөн шинэчилж дөрвөн замын уулзвар болгох ажил хуваарийн дагуу явж байна. Энэ өдрүүдэд найман уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн тав нь энэ долоо хоногт ашиглалтад орно гэсэн мэдээллийг “Бүтээн байгуулалтын цаг”-ийн үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Бат... -
12/08/13
Газрын тосны чиглэлээр суралцах иргэдийн сонгон ша...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 9-ны баасан гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тосны чиглэлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод явагдана Газрын тосны газар 2000 оноос гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлж, сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодод оюутан залуусыг суралцуулах, сургалтын т... -
09/08/13
Засгийн газрын гишүүд эдийн засгийн нөхцөл байдлын...
Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулагддаг “Ерөнхий сайдын 30 минут” ярилцлага боллоо. Ярилцлагын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар өчигдөр уулзаж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшны өсөлтийн талаар ярилцсан. Энэ мөрөөр Засгийн газар болоод Монгол банк хамтра... -
09/08/13
Ерөнхий сайд “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дэмжлээ
“Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтын хамт олон ”Шарилжгүй Улаанбаатар” аяныг санаачлан, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа. Тэдний энэ үйл ажиллагааг дэмжиж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ. Улаанбаатар хотын иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлын эмгэгээс хамгаалах зорилготой уг аянд төрийн болон төрийн бус байгууллагууд олноор нэгдэж байгаагийн дээр яамд, За... -
08/08/13
Барилгынхаа үнийг нэмсэн бол шууд хөтөлбөрөөс хасн...
Долоо хоног бүрийн энэ өдөр зохион байгуулдаг “Ерөнхий сайд-30 минут” уулзалт боллоо. Тэрээр мэдээллийн эхэнд “Бүх аймаг, сумдын замыг хаягжуулахаар болсон байна. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 20 ний өдөр Буянт-Ухаад 1775 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойшхи 100 хоногт есөн давхар 10-н барилгын ажлыг үндсэнд нь дуусгаж байна. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь ийнхүү богино хугацаанд бари... -
08/08/13
Сайдууд мэдээлэл хийнэ
УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзан эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцжээ. Уг уулзалтаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай талаар ч яригдсан бөгөөд холбогдох яамдын сайд, Монголбанкнаас тодорхой мэдээллийг өгөх чиглэл өгчээ. Энэ дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ. Мөн Санг... -
08/08/13
Ээлжит бус чуулган зарлах эсэхийг даргын зөвлөл ши...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг хүлээн авч, уулзан Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан. Уулзалтын үеэр Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж, эрчимтэй ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн энэ уулзалтын үеэр шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдуулж болно гэсэн ... -
08/08/13
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалттай
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гаригт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй нээлттэй ярилцдаг билээ. Ээлжилт нээлттэй ярилцлага өнөөдөр Төрийн ордны А танхимд 12.30 цагаас эхлэх юм байна. “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар тулгамдаж байгаа асуудал болон Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа танилцуулдаг уламжлалтай. -
08/08/13
Наадам дуусч намрын ажил эхэлж буйг санууллаа
Засгийн газрын тэргүүн сар бүрийн эхний долоо хоногийн лхагва гаригт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй зарим яам, газар, агентлагийн төлөөлөгчид өчигдөр ээлжит 12 дахь цахим хурлаа хийлээ. Хурлын эхэнд Ерөнхий сайд өмнөх цахим хурлаар аймгуудын Засаг дарга нартай хэлэлцэж тохиролцсон ажлуудын биелэл. үр дүнгийн талаар товчхон мэдээлэл хийсэн. Тус хурлаар аймаг бүрт тулгамдсан асуудла... -
07/08/13
Энэ намар бүх аймаг ТҮЦ машинтай болно
Сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ЗГХЭГ, БШУЯ, ЭХЯ, ҮХААЯ, Сангийн яам, ОБЕГ-ын төлөөлөл оролцсон юм. 7 дугаар сард хийсэн хурлаар аймаг бүр тулгамдсан асуудлаа ЗГХЭГ-т бичгээр ирүүлж, тус бүрт нь цахим хурал хийхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь зэрэг 7 аймгаас бусад аймгууд цахим... -
07/08/13
Төрийн гурван өндөрлөг уулзжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж эрчимтэй ажиллах нь зүйтэй хэмээн тэд санал нэгдлээ. Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлуудыг шийдвэрлү... -
07/08/13
Шарилжны харшлаар өвчлөгсдийн 80 гаруй хувь нь ний...
“Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар” аянд нэгдэхийг хүссэн яам, тамгын газар, албан байгууллага, хамт олон, хувь хүмүүс хүсэлтээ ирүүлсээр байна. Мөн манай аянд нэгдэхийг хүсч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт хандан уриалга хүргүүлж байна. ҮХААЯ-наас харьяа байгууллагууддаа албан тоот хүргүүлжээ. ... -
07/08/13
Маргааш аавуудын өдөр
Хоймор дүүргэж, хайраа дэвссэн эгэл, эрхэмсэг аавуудын баяр маргааш тохионо. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхдэдээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг сайхан уламжлал тогтоосон. Хөвгүүдийн 30 хувь нь аавтайгаа ярилцдаггүй, 30 хувь нь санал зөрөлддөг, 30 хувь нь харил... -
07/08/13
Ерөнхий сайд өнөөдөр цахим хурал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.30 цагт Аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийхээр болжээ. Тэрбээр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийсээр удаж байна. Ерөнхий сайдын хувьд баяр наадам дуусаж, намар эхэлж байгааг сануулах хурлыг аймгийн Засаг дарга нартай хийх нь. Наадмын дараа намар гэдэг учир өвлийн бэлтгэл ажлыг ярих цаг нь ирсэн болохоор ийнхүү аймгийн удирдлагуудтай цахим хурал хийх гэж байна.... -
06/08/13
“Үндэсний бүтээн байгуулалт” корпораци энэ онд 576...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажлын явцтай танилцлаа. Уг хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл болох “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байна. Т... -
06/08/13
Н.Алтанхуяг “Буянт-Ухаа” барилгын ажилтай танилцан...
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буянт-Ухаа хорооллын барилгын ажлын явцтай өнөөдөр 11:40 цагт танилцана. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа I” хорооллын барилгын ажил энэ оны дөрвөн сард эхэлсэн билээ. Уг хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний ... -
06/08/13
Ерөнхий сайдын амны бэлэг
Улирч одсон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар намдаа маш том амжилт авч ирсэн, “амны хишигтэй” дарга гэдгээр намынхаа нөхдөд хүндлэгдсээр яваа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аргагүй л амны бэлэгтэй нэгэн гэдгээ “Бүтээн байгуулалтын цаг”-аар дахин нотлов. Баянхонгор, Дундговь, Өмнөговиос Улаанбаатар тийш тавьж байгаа засмал замы... -
06/08/13
Н.Алтанхуяг: Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд н...
Долоо хоног бүрийн даваа гарагт болдог “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалт болж, улс орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар салбар яамдаас мэдээлэл хийлээ. Дорнод аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 6 компани гүйцэтгэж, ажлын явц 35 хувьтай байгаа юм. “Насны зам” болон “Чайна жео инженеринг” ХХК-уудын ажлын гүйцэтгэлийн явц муу байгаа гэдги... -
05/08/13
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов Нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлттэй холбогдуулан хот, суурин газруудын төлөвлөлтийг орчин үе, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгож сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хууль эрх...
Нийт 200 хуудас/3984 мэдээ