Ээлжит бус чуулган зарлах эсэхийг даргын зөвлөл шийднэ
Улсын их хурал
2013.08.08

Ээлжит бус чуулган зарлах эсэхийг даргын зөвлөл шийднэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг хүлээн авч, уулзан Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан.

Уулзалтын үеэр Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж, эрчимтэй ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн энэ уулзалтын үеэр шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдуулж болно гэсэн санал гаргасан байна.

УИХ-ын хаврын чуулган долдугаар сарын 10-ний өдөр хаалтаа хийсэн юм. Намрын чуулганы хуралдаан эхлэх болоогүй ч шаардлагатай тохиолдолд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргадаг.

Эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзээд, ээлжит бус чуулганыг хуралдуулж, 2013 оны Төсөвт тодотгол хийх шаардлагатай гэдгийн УИХ-ын зарим гишүүд ч хэлж байна.