Засгийн газрын хуралдаан болно
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.08.01

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын хуралдааныг наймдугаар сарын 2-нд буюу ирэх баасан гаригийн 10.00 цагт хийхээр болжээ. Маргааш Ерөнхий сайд сэтгүүлчидтэй хийх 30 минут уулзалтаа Төрийн ордонд товлосон бол нөгөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагдаад байна.

Арав гаруй хоног амарсан сайдууд “Амрахынхаа хажуугаар ажлаа амжууллаа” гээд л нэлээд ажил хэрэгч хуралдааныг хийх болов уу. Гэхдээ одоогоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан гаргаагүй байна.