Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Г.Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 3982 мэдээ байна.
  • 13/09/13

    Чадахгүй, болохгүй гэсэн сэтгэлгээтэй амьдрахгүй б...

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрийн уулзалтынхаа төгсгөлд  Япон улсад сурч, ажиллаж хөдөлмөрлөж буй монгол иргэдтэйгээ уулзлаа. Энд 5600 орчим монгол иргэн байгаагийн 200 гаруй нь Токиод амьдарч байна. Тус улсад сурч, ажиллаж байгаа иргэдийн төлөөлөл болсон 150-аад хүн Ерөнхий сайдын уулзалтад оролцсон юм. Энд 5600 орчим монгол иргэн байгаагийн 200 гаруй нь Токиод амьдарч байна. Гадаадад амьдарч байгаа Монголчууддаа чиглэ...
  • 13/09/13

    Японы улсын Цог жавхлант Эзэн хаанд бараалхлаа

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад буй хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр гэргийн хамт Японы улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхлаа. Япон улсын Эзэн хаан төрийн тэргүүн боловч улс төрийн асуудалд оролцдоггүй онцлогтой. Засгийн газар, парламентын гаргасан шийдвэрийг батлан гарын үсэг зурж, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог Эзэн хаан хоёр орны дипломат харилцаа, ард ...
  • 12/09/13

    Японы Жайка байгууллагын Ерөнхийлөгч А.Танака бара...

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч А.Танака бараалхлаа. Уулзалтад ЖАЙКА буюу Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ЖАЙКА-ын Зүүн Ази хариуцсан хэлтсийн дарга нар болон Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын албаны хүмүүс оролцлоо. Зүүн Ази хариуцсан х...
  • 12/09/13

    Япон-Монголын эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй...

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдрийн өглөө Япон Монголын Эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй өглөөний цай уулаа. Уулзалтад Монголын талаас айлчлалд оролцож байгаа гишүүд, Японы талаас Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга, “Иточү” корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ё.Кобаяши, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, Японы ЭЗҮХЯ-ны Зүү...
  • 12/09/13

    Хамтран хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтэд гарц н...

    Монгол, Япон хоёр улс хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтэд гарц нээлээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрийн ажлынхаа эхэнд Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Окуда, JBIC-ийн гүйцэтгэх дэд захирал Ш.Яжима, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү зэрэг а...
  • 12/09/13

    Эрх баригч намын удирдлагатай уулзлаа

    Япон улсад айлчлал хийж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сонирхолтой уулзалтуудын нэг нь өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүндэтгэн Японы эрх баригч, Либерал Ардчилсан намын удирдлага өдрийн зоог барьж, намынхаа төв байранд урьж Монгол орны тухай, Монгол Японы харилцааны тухай лекц уншиж өгөхийг хүссэн юм. Монгол Японы харилцааны тухай лекцийн үеэр Япон улсад гадаад орнуудын төр засгийн тэргүүнүүд олон у...
  • 12/09/13

    Өндөр хүчдэлийн шугам барихад Японы талтай хамтарч...

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын Япон Улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон Японы Аж үйлдвэр, худалдааны Яамны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Курота Кенжи нар дөнгөж сая /2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14.55 цагт/Токио хотноо Монгол Улсын Эрчим хүчний Яам, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ эрчим хү...
  • 12/09/13

    Ерөнхий сайдын Япон улсад хийх айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхныхаа албан ёсны айлчлалыг Япон улсаас эхэллээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг өчигдөр “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар болон Япон улсын төлөөлөгчид угтан авсан юм. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Ою...
  • 12/09/13

    Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөг...

    Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд гэргийн хамт Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Японы парламент дахь Либерал Ардчилсан намын Япон-Мо...
  • 12/09/13

    Самуурай бондоос 500 сая доллар босгоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсны айлчлалаа эдийн засгийн томоохон түнш Япон улсаас эхлүүллээ. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайдад Япон улсын иргэн Минорү Сайто гэр бүлийнхэнтэйгээ бараалхлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 1990-ээд оны эхээр Япон улсад богино хугацааны сургалтад...
  • 11/09/13

    Ерөнхий сайдын Япон улсад хийх албан ёсны айлчлал ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр Японы талтай хийж байсан таван удаагийн зөвлөлдөх уулзалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн байгууллагын тогтолцоо, чадавхийг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх талаар тус улсын талтай хэлэлцэхийн сацуу Японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзах юм. Түүнчлэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай &...
  • 10/09/13

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

    1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар болон УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, яам, агентлаг, зэвсэгт хүчин, төр, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүүс, төрөл төрөгсөд ...
  • 10/09/13

    “Чингис” бондын хөрөнгөөс гуравны нэгийг нь зарцуу...

    Шинэчлэлийн Засгийн газраас Монгол улсад ажиллаж байгаа олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид болон Улаанбаатар дахь дипломат корпусынханд зориулж Чингис бондын зарцуулалт, хөрөнгө оруулалтын асуудал, 2013 оны төсвийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны сүүлээр босгосон Чингис бондын 1,5 тэрбум доллараар зориулалтын дагуу зөвхөн бүтээн байгуулалт болон нэмүү өртөг бий болгоход зориулсан үйл ажиллагааг са...
  • 10/09/13

    Ерөнхий сайдын айлчлалаар 500 сая иенийн бонд босг...

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийх айлчлал маргааш эхэлнэ. Энэ нь түүний Ерөнхий сайдын хувьд хийж буй гадаад дахь анхны айлчлал юм. Айлчлалын гол зорилго нь Монгол Улсын Засгийн газар Японд бонд босгож, мөнгө олох явдал гэж хэлэхэд болно. Засгийн газар олон улсын хөрөнгийн бирж дээр таван их наяд төгрөгийн бонд босгох эрх авсан. Үүний 1,5 тэрбумыг нь Монгол Улс авч, өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт болон Ж...
  • 10/09/13

    Эрчим хүчний салбарт шинэ ТЭЦ-3 барьсантай тэнцэх ...

    Улс орны хэмжээнд өрнөж буй том төслүүдийн ажлын явцыг мэдээлдэг ээлжит “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр боллоо. Сайншандыг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг өнгөрсөн долоо хоногт нээснээр энэ жил дуусгах 6 аймгийн замын 2 нь бүрэн ашиглалтад орлоо. Үлдсэн 4 аймгийн замын газар шорооны ажил дуусч, одоо өнгөн хучилт хийж байна. Нийслэлд Мишээл экспогийн ар, 1-р хорооллын ар, Сонсголонгийн замын ажил ид...
  • 09/09/13

    Ерөнхий сайд МСК-ийн зөвлөхтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Мянганы Сорилтын корпорацийн ахлах зөвлөх хатагтай Кассандра Батсыг хүлээн авч уулзлаа. АНУ-ын Засгийн газар, ард түмнийх нь сэтгэл шингэсэн хөрөнгөөр олон төсөл амжилттай хэрэгжүүлж байгаагийн хамгийн том нь болох Чойр-Сайншанд чиглэлийн авто замөнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсонд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Түүнчлэн, Мянганы Сорилтынёас Монголд хэрэгжү...
  • 09/09/13

    Ерөнхий сайд Япон улсад юу амжуулах вэ?

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаад айлчлалаа энэ сарын 11-14-ний хооронд Японоос эхлэх юм байна. Гадаад айлчлал хаанаас тавьж байна гэдэг улс орны удирдлагуудын хувьд чухал байдаг. Айлчлалынхаа эхлэлийг Японоос эхэлж байгаа нь зөв зам дээрээ л байгаа гэсэн үг. Үе, үеийн Ерөнхий сайдууд бадар барихдаа урд, хойд хөршөө чухалчилдаг байв. Бадар барьсан айлчлал нь балагтай болох нь олонтаа. Хаашаа зугтаах аргагүй мөнхийн хоёр хөрштэйг...
  • 09/09/13

    Сайд нар мэдээлэл хийнэ

    Засгийн газрын сайд нар өнөөдөр 15.00 цагт “Бүтээн байгуулалтын цаг” хуралтай. Долоо хоног бүрийн бүтээн байгуулалтын ажлаа дүгнэдэг уг уулзалтад яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар болон Хотын дарга, НЗДТГ-ын захирагчийн ажлын албаныхан оролцох юм. Уг хуралдаанаар өнгөрч буй долоо хоногт Засгийн газар ямар ажил хийж, бүтээсэн болон түүний үр дүн, хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан зам засвар, шинэ...
  • 09/09/13

    Засгийн газар маргааш хуралдана

    Долоо хоног бүрийн баасан гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан маргааш 10.00 цагт хуралдахаар болжээ. Ерөнхий сайд лхагва гаригт Япон улсад айчлал хийхтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааныг ийн урагшлуулан хуралдаж байгаа аж. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн   Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдаа...
  • 09/09/13

    “Хаан жимс” буюу Чацарганы баяр боллоо

    Жимсий хаан гэгддэг чацаргана жимсний баярыг жил бүр “Хаан жимс” жуулчны баазад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу энэ сарын найманд чацарганы баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Баярын арга хэмжээнд ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Хаан жимс” компаны захирал Д.Гэрэлхүү, дуучин Г.Ариунбаатар, Г.Наранхүү, Ж. Алтанцэцэг, реппер Куйза нарын олны танил алдартнууд, хэвлэл мэдээлли...
Нийт 200 хуудас/3982 мэдээ