
Ерөнхий сайд
Нийт 3982 мэдээ байна.
-
30/10/13
Шуудангийн салбарт таван чиглэлийн шинэчлэлийн төс...
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх багц төсөл эхлүүлээд байна. Улсын автозамын сүлжээг дагасан орчин үеийн тээвэр логистикийн үйлчилгээ нэвтрүүлж, нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан шуудангийн сүлжээг өргөжүүлэх ажил үүнд багтсан юм. Зөвхөн шуудангийн салбарт гэхэд энэ онд 1,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй таван төсөл хэрэгжүүлж байна. Энэ хөрөнгийг Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн б... -
29/10/13
Монгол Улс, Франц улсын харилцааг иж бүрэн түншлэл...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус бараалхав. Францын гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 1965 оноос хойш Монгол Улсад Гадаад хэргийн сайдын төвшинд хийж буй анхны айлчлал болж байгаа юм. Ноён Лоран Фабиус нь 1984 онд 37 настайдаа Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байсан, улс төрд нийтдээ 40 жил зүтгэж байгаа хүн юм. Уу... -
29/10/13
Үндэсний чуулган үргэлжилж байна
Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж байна. Өнөөдөр Төрийн ордноо эхэлсэн "Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл" үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрэ... -
29/10/13
Н.Алтанхуягаас олон улсын мэдээллийн сувгууд ярилц...
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлах үеэр олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага тусгайлан ярилцлага авлаа. Bloomberg телевиз, Wall Street сонин, Хятадын CCTV News сувгийн сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон айлчлалын үр дүнгийн талаар сонирхсон юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлах үеэр олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгуулла... -
29/10/13
Өмнөд хөршид ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ ...
Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийсэн айлчлалынхаа төгсгөлд тус улсад ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ уулзалт хийлээ. Монголын ЭСЯ-нд болсон энэ уулзалтын үеэр айлчлалын хүрээнд хийсэн яриа хэлэлцээнүүд, тохиролцсон хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдтэйгээ ойр дотно ярилцлаа Хятадад суралцаж буй оюутан залуустай холбоотой нэгэн хэлэлцээг Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр хийсэн юм. Хоёр улсын Засгий... -
29/10/13
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Францын Гадаад хэргийн са...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзахдаа Монгол Францын худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхжин хөгжиж байгаад талархлаа илэрхийллээ. Эрчим хүчний салбар, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж байлаа. Францын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиус энэ үеэр “Хөдөө аж ахуй, ... -
29/10/13
Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд ям...
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээрээр шийдсэн асуудал, түүний мөрөөр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан 12 баримт бичгийн ач холбогдлын талаар багц мэдээлэл хүргэж байна. Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш экспортолно Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хэлэлцээ болон айлчлалын ү... -
29/10/13
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Канадын Амбан захирагчид ...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстоны айлчлал үргэлжилж байна. Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн босгон дээр тус улсаас анхны төрийн айлчлал манай улсад хэрэгжиж буй юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Амбан захирагчид бараалхахдаа Монгол Улсад айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөг... -
29/10/13
Шинэ нисэх буудлын барилгын ажил төлөвлөгөөний да...
Долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт танилцсан Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Шинэ нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасын болон зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхгийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж бай... -
28/10/13
"Ажилтай, орлоготой Монгол залуус" чууллаа
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг зуны хоёр сарын турш амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн чуулга уулзалт 10 сарын 26-нд 10 цагаас Төрийн ордны их танхимд амжилттай болж өнгөрлөө. Чуулга уулзалтад МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Хөдөлмөрийн сайд Я.Са... -
25/10/13
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүндэтгэлтэйгээр угтан...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэргий Х.Сэлэнгэ, дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян төв талбайдаа цэргийн жагсаал, ёслолын буудлагатай хүндэтгэн угтлаа. Өнөөдөр Бээжин хотноо Ардын их хурлын ордонд БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдтэй уулзалт, хэлэлцээрүүд хийнэ. Ерөнхий сайдын айлчлал хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ирэх жилүүдэд хамтран хэрэ... -
24/10/13
Улсдаа жишиг болсон зарим газартай танилцлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Леонин мужийн төв Шэньян хотын бага сургуульд зочиллоо. 1-9 дүгээр ангийн 45 бүлэгт 2500 гаруй хүүхэд суралцуулж буй энэ сургууль Хятадын хэмжээнд сургалтын агуулга, заах аргын шинэчлэлээрээ жишиг болдог байна. Өдгөө 55 жилийн түүхтэй энэ сургууль 1985 оноос хойш заах арга зүйн шинэлэг хэлбэр туршин нэвтрүүлжээ. Улс болоод орон нутгаас зааж өгсөн заавал судлах хичээлээс гадна хүүхдийн төрөл бүрийн авъя... -
24/10/13
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол-Хятадын ажил хэрги...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын гурав дахь өдрийнхөө өглөө Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо. Леонин мужийн төв Шэньян хот дахь “Ляонин Найрамдал” зочид буудлын хурлын танхимд болсон энэ уулзалтад хоёр орны төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Зам харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт Монг... -
24/10/13
Программ хангамж үйлдвэрлэлийн анхдугаар чуулган б...
Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын программ хангамж үйлдвэрлэлийн анхдугаар чуулган” ирэх сарын 11-нд болох гэж байна. Энэ талаар чуулган зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас санаачлан явуулж буй уг чуулган “Монгол ухаан- Монгол брэнд” уриатай байх аж. Энэ үеэр тус газрын дарга Ц.Жадамбаа “Манай улсад программ хангамж үйлдвэрлэ... -
24/10/13
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хятадын баруун бүсийн ол...
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын хоёр дахь өдрөө “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ. Хятадын хөгжлийн түүчээ болсон Чөнду хотноо олон улсын форумд таван орны төлөөлөгчид оролцсон юм “Хятадын баруун бүсийн олон улсын форум"-ын үеэр Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд 2008 оноос хойш зохион байгуулдаг болсон ту... -
24/10/13
Ляонин муж хоёр улсын худалдааны тэлэлтэд түшиц бо...
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орой Ляонин мужид буулаа. Зочноо хүндэтгэж тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Бидний өвөг дээдэстэй ойр түүхтэй энэ мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг ... -
23/10/13
Н.Алтанхуяг: Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн...
Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцохдоо ингэж хэллээ. Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах,... -
23/10/13
Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга бар...
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр талын холбогдох албаныхан угтан авсны дараа айлчлалын бүрэлдэхүүн Сычуань мужийг зорилоо. Учир нь тус мужийн төв Чөндү хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд гол зочноор уригдсан юм. Айлчлалын эхэнд Ерөнхи... -
23/10/13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлч...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хоёр дахь гадаад айлчлал болж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай ажил хэргийн уулзалт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтэй албан ... -
22/10/13
Ерөнхий сайд өнөөдөр БНХАУ-ыг зорино
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар энэ сарын 22-26-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийх юм. Ерөнхий сайд айлчлалын бүрэлдэхүүний хамт өнөөдөр БНХАУ-ыг зорино. Айлчлалын хүрээнд Монгол Улс БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн гэрээний дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах аж.
Нийт 200 хуудас/3982 мэдээ