Н.Алтанхуягаас олон улсын мэдээллийн сувгууд ярилцлага авлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлах үеэр олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага тусгайлан ярилцлага авлаа.
Bloomberg телевиз, Wall Street сонин, Хятадын CCTV News сувгийн сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон айлчлалын үр дүнгийн талаар сонирхсон юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлах үеэр олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага тусгайлан ярилцлага авлаа.
Олон улсын мэдээллийн сувгуудаас Монголын уул уурхайн том ордуудын үйл ажиллагаа, тэдгээрийн гадаадын хөрөнгө оруулалтын талаар Засгийн газраас нь барьж буй бодлого, байр суурийг онцлон тодрууллаа.
Тэр дундаа Оюутолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хоорондын яриа хэлэлцээ хэр ахицтай яваа, үр дүнтэй хамтын ажиллагааг урагшлуулахын тулд Монгол Улсын Засгийн газраас ямар алхам хийж байгааг лавлалаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэлхийд данстай том ордуудынхаа асуудалд гадаадын хөрөнгө оруулагчидтай ил тод, нээлттэй зарчим баримталж байгааг хэлээд, Оюутолгойн олборлолтын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс шалтгаалсан ямар нэг хүлээгдэл байхгүйг онцоллоо