2013.09.05

С.Ганбаатар: Монголын тал хүлээн зөвшөөрөх юм бол бидний үр хүүхэд өрөнд орно

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, эдийн засгийн бодлого болон сүүлийн үед олны анхааралд байгаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар улстөрчид болон бизнесийн хүрээнийхний хэн нь юу хэлэв гэдгийг түүвэрлэн хүргэж байна. Юмны учир мэдэх хүмүүсийн энэ үг Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг ямар нэг хэмжээгээр илэрхийлж байгаа нь тодорхой юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Гэрээнүүдийг Монголын тал үг дуугүй хүлээн зөвшөөрөх юм бол бидний үр хүүхэд өрөнд орно.

Төслийг удирдаж байгаа “Рио тинто” компани Монгол Улсын нэр хүндэд бүдүүлгээр халдсан үндэслэлгүй олон мэдээлэл цацаж байна.

Энэ нь Монголын Засгийн газрыг иргэдэд муугаар ойлгуулах гэсэн увайгүй үйлдэл. “Рио тинто”-гийн хатгаасанд Монголын ард түмэн битгий автаасай.

Эв нэгдэл, бодитой үр дүн хүсч байна. “Рио тинто”-гийнхон хэзээ ч асуудлыг бодитойгоор хөнддөггүй.