2013.09.05

Эдийн засаг хэнийг ч хүлээдэггүй

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, эдийн засгийн бодлого болон сүүлийн үед олны анхааралд байгаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар улстөрчид болон бизнесийн хүрээнийхний хэн нь юу хэлэв гэдгийг түүвэрлэн хүргэж байна. Юмны учир мэдэх хүмүүсийн энэ үг Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг ямар нэг хэмжээгээр илэрхийлж байгаа нь тодорхой юм.

 УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан

Манай экспортын үндсэн эх үүсвэр нүүрс. Гэтэл бид нүүрсээ машинаар зөөж байгаа. Нүүрснээс олох ашгийнхаа ихэнхийг нь тээврийн зардалд өгчихөөд байна. Бид нүүрсээ морин тэргээр зөөж байгаагаас өөрцгүй байна шүү дээ.

Оюу толгойгоос олборлож байгаа алтыг Монголбанкаар дамжуулж тушаадаг болвол улс хөрөнгөжинө.

Тиймээс асуудалд бодитой хандья. Өргөн, нарийн цариг гэж маргаад яах вэ. Аль болох богино хугацаанд их хэмжээгээр нүүрсээ экспортлох асуудлаа нэн түрүүнд бодох хэрэгтэй байна. Гадныхан монголчуудын нүүрсний экспортод алгуурхнаар нөлөөлж байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Бид төмөр зам тавих гээд хэрүүл хийж байх хооронд ОХУ-ын “Менчалл” компани төмөр замаа тавьж, хойд хөрш Хятад руу их хэмжээний нүүрс экспортлох гэрээ хийчихэж. Манай улс өмнөд хөршид нүүрс нийлүүлэлтээрээ магнайд нь явж байсан бол нэлээд олон байраар хойш ухарсан байна.

Алт валютын гол эх үүсвэр. Оюу толгойгоос олборлож байгаа алтыг Монголбанкаар дамжуулж тушаадаг болвол улс хөрөнгөжинө. Валютын нөөц ч нэмэгдэнэ. Тиймээс Алтны тухай хууль гаргах ёстой. Энэ хуульд нинжа ирээд ч алтаа тушааж болно гэж заах хэрэгтэй. Ингэхдээ эдийн засгийн сонирхлыг нь бий болгож байж тэднийг өөр рүүгээ татна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнээс алтыг нь 10 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаж авах хэрэгтэй. Ингэж байж хилээр гараад байгаа алтыг зогсоож чадна. Зөвхөн Монголбанк алт худалдаж авдаг болъё.