2013.08.29

Д.Ганхуяг: Монголын эдийн засаг уул уурхайгаас хамаарна

Эдийн засаг хямарч байна, уул уурхай уналтад орлоо гэсэн ид халуун яриан дундуур бид Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.

  -Оюутолгойн асуудал хамгийн халуун сэдэв болж байна. Монголын Засгийн газар “Рио-Тинто”-той хэл амаа ололцож чадах болов уу. Үнэхээр далд уурхайн зээлийн нөхцөл нь манайд ямар ч ашиггүй юм уу. Энэ  зээлийн гэрээний нөхцөлийг олон нийтэд ил тод болгож болохгүй юу?

   -Саналын төвшинд байгаа асуу дал юм л даа. Оюутолгой төсөлтэй холбогдсон шийдлээ хүлээж байгаа асуудлуудыг хоёр тал ширээний ард суугаад шийдье гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Хамгийн түрүүнд нэмэлт санхүүгийн асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа нь үнэн. Төслийн саналын зарим нөхцөлийн талаар өнгөрсөн хоёр дугаар сард Засгийн газраас УИХ дээр мэдээлэл хийх үед ярьж байсан. Тиймээс шинэ зуйл биш.

Оюутолгой компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчид энэ асуудлыг аль болох хурдан шийдэх үүрэгтэй. Өнгөрсөн онд хоёр тал нэг зарчим тохирсон юм. Тэр нь санал нэгдээгүй асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхгүй гэж. Энэ зарчим хэвээр байгаа эсэхийг саяхан лавлаж, тодрууллаа. Энэ тохирооны зорилго нь хоёр тал нэр хүндээ дээдлэх явдал. Оюутолгой компанийн шийдвэр гаргах бүтцийн ямар ч шийдэл гэрээ, хуулинд ний цэх учиртай. Мөн харилцан ашигтай буюу хамтдаа хожих win-win зарчмыг баримтлах нь ч мэдээж.

Тухайлбал, хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөл хүлээн авснаар гэрээ хүчинтэй болдог хуультай юм. Энэ төслөөс талуудад оногдох өгөөжийн хувь, хэмжээг энэ ТЭЗҮ болон санхүүгийн загварт заасан байгаа. Тиймээс нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэхдээ энэ хувь, хэмжээг хадгалахад хоёр тал анхаарлаа хандуулах зүйн хэрэг.

   -Таныг хүмүүс ярьж байна л даа. Оюутолгойн гэрээг хамгийн их эсэргүүцдэг, гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай хүн уул уурхайн сайд болчихоор эдийн засаг яаж хөгжих вэ гэж?

   -Уг нь эсэргүүцэх, шүүмжлэх гэдэг хоёр өөр утгатай ойлголт. Би Оюутолгойн гэрээнд УИХ-ын шийдвэр хэрэгжих учиртай гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг нь үнэн. Үр дүн ч гарсан. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах, мөн ямар ч тохиол долд Монголын Засгийн газрын “Оюутолгой”-н ХХК-д эзэмшиж бай гаа 34 хувь буурахгүй байх талаар хувь нийлүүлэгчийн гэрээнд өөрчлөлт орсон. Зээлийн хүүг бууруулснаар Монголын талд орох орлого багадаа нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тэр үеийн Сангийн сайд нь хэлж байсан юм. Бодит үнэн ийм л байна.

Ер нь гэрээ ч гэрээ л дээ. Намайг хөрөнгө оруулагчдад харшилтай гэж харагдуулах сонирхолтой хүмүүс байж болох юм. Гэхдээ тэр нь би биш. Энэ санхүүжилт, тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтэрсэн асуудлаар талууд мөн ч олон удаа ярьж байна даа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрын ажил үүрэг ялгаатай.

УИХ-ын гишүүн хууль санаачлах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй хүмүүс шүү дээ. Харин Засгийн газрын гишүүний тухайд гол нь УИХ- ын шийдвэрийг хэрэгжүүлэх. Би хууль зөрчихгүй байх зарчмыг барим талдаг. Хууль, тогтоомж зөр ч иж байгаад хожим нь тэр нь олон түмний эрх ашгийг ноцтой хохироосон тохиолдол байдаг биз дээ.

   -Оюутолгойн асуудлаас болж Ц.Сэдваанчиг захирал ажлаа хүлээлгэн өглөө. Тэр ямар учиртай захидал байсан юм. Ерөнхий сайдын тушаалаар бичсэн юм бол Засгийн газрын тэргүүнд ч бас хариуцлага тооцох ёстой юу?

Эрдэнэс тавантолгойн захирал асан

   -Тэр захианы агуулга нь нэмэлт санхүүжилтийн саналтай холбоотой байсан. Уг нь нэг компанийн хувь эзэмшигчид хооронд саналын зөрүү тэй асуудал байнга л гардаг. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биз дээ. Энэ бүхэнд ярьж байгаад л шийдвэрээ гаргадаг байх. Гэхдээ нэг зүйл тун ойлгомжтой.

Тэр нь аливаа төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хэзээ ч Засгийн газрыг төлөөлөхгүй. Энэ талаар Ц.Сэдваанчиг захирал байр сууриа илэрхийлсэн байна лээ.

   -Нүүрсний экспортын хэмжээ буурсан. Гадаад хөрөнгө оруулалт багаслаа. Энэ бүхний шалтгааныг хангалттай ярилаа. Харин гарц байна уу?

   -Гарцгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Харин хүн үед асуудлаас гарах гарц хамгийн сайн хувилбар байдаг гэдэг биз дээ. Уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс ний олборлолт 90 гаруй хувьтай, экспортын биет хэмжээ 70 гаруй хувь тай, нүүрсний экспортын орлогын гүйцэтгэл 40 орчим хувьтай байна.

Энэ нь нүүрсний үнэ 40 орчим хувиар унасантай холбоотой. 2010, 2011 онд нүүрсний зах зээлийн үнэ сайн байсан. Тухайн үед хүчтэй өрсөлдөгч, гол тоглогч Австрали улсад үер болсон учраас л бидэнд боломж олдсон хэрэг. Тухайн үед тодорхой хэмжээний хөөсрөлт байсан байх талтай.

Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар баялаг бүтээгчидтэйгээ уулзаж боломжтой бүх арга авч ажиллаж байна. Үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс, мөнгө, зэс, молибедин, төмрийн хүдэр гээд манай гол нэрийн бүтээгдэхүүний 13-40 хувийн уналттай байгааг үгүйсгэхгүй. Энэ нь эрэлт багассантай холбоотой юм. Гэхдээ байдал тийм ч харлачихсан юм биш шүү.

2013 оны эхний хагас жилийн байдлаар манай салбараас улсын төсөвт оруулах төсвийн орлогын гүйцэтгэл 75.5 хувьтай байна. Хөрөнгө оруулагчид ямар ч тохиолдолд ашиг ихтэй, түүнчлэн зах зээлийн үнэ тогтвортой, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтвортой байгаа салбарт хөрөнгөө хийдэг.

Монгол Улсын тухайд өнгөрсөн онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт ойролцоогоор 43 хувиар буурсан байна. Энэ дотроо уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан. Манайд хийгдэж гадаадын хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарынх байдаг. Тиймээс бид нөхцөл байдлыг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй судал гаатайгаар маш хурдтай, сайн ажил лах үүрэгтэй.Хөрөнгө оруулалт буурсан шалтгаанд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч байгаа, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны УИХ-ын сонгуулийн ид үед Засгийн газар хоёр дэх тогтоолыг гаргаж, 1300 орчим тусгай зөвшөөрлийн талбайг хамруулсан байдаг.

Үүнээс болж манай салбарын хөрөнгө оруулалт багагүй буурсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай юу гэвэл тийм. Гэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлэх, нөхөн олговор олгох боломж байгаа билүү гээд асуудлууд их байна. Цаашлаад сонгуулийн өмнө гарсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбогдсон хуулийг ч эргэж харах цаг болсон. Яг өнөөгийн байдлаар эдийн засагт нь уул уурхайн салбарын нөлөөлөл ихтэй орнуудад экспортын орлого буурч, валютын ханш өсөх хандлага ажиглагдаж байна.

Дээрээс нь манайд байгаа нэг хүндрэл нь экспортын орлогынхоо тодорхой хувийг урьдчилгаа зээлээр аваад тараачихсан. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг урьдчилж харан богино хуга цаанд бондын санхүүжилтийг татаагүй бол эдийн засагт харин ч жинхэнэ утгаараа хямрах байсан биз.

   -Тавантолгойн төсөл таг зогслоо. Оюутолгойн бүтээн байгуулалт тэг зогсолт хийлээ. Энэ бүх ний шалтгаан юу байв. Яагаад Шинэчлэлийн Засгийн газартай “Рио-Тинто” хэл амаа ололцохгүй байна вэ?,
2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлон экспортолж байсан бол энэ ондоо багтаан 7.5 сая тонн нүүрсийг экспортлох зорилт тавьсан.

   -Тавантолгой таг зогсоогүй.Харин ч 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлон экспортолж байсан бол энэ ондоо багтаан 7.5 сая тонн нүүрсийг экспортлох зорилт тавьсан. Үүний хүрээнд зарим гэрээнүүдээ хийгээд ажил нь ид явагдаж байна. Зардлыг бууруулах дээр олон ажил хийж байгаа.

Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээр орлогын төлөвлөгөө давж биелэх болно. “Таван толгойн” ХК компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд бондын зээлээс тодорхой хувийг төмөр зам, цахилгаан станц барихад зарцуулах болсон. Мөн УИХ-ын шийдвэрийн дагуу Тавантолгойд сайн оператор компанийг сонгох яриа, уулзалтууд явагдаж байна.

Оюутолгойн ил уурхайн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж баяжмалаа экспортлож байна. Мөн анхны хөрөнгө оруулалт гэрээ, ТЭЗҮ-д зааснаас их хэмжээгээр хэтэрсэн тул үүний шалтгааныг баримтаар тогтоох ажлын хэсэг цаг наргүй ажиллаж байгаа. Харин нь нэмэлт сан хүү жил тийн асуудал шийдэгдээгүй гэсэн шалтгаанаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоох шийдвэрийг “Оюутолгой”-н ТУЗ олонхиороо гаргачихлаа.

Гэхдээ талууд ширээний ард сууж ярья гэж тохирсныг хэлсэн. Компанийн шийдвэр гаргах бүтэц гэрээ, компанийн хуулийн хүрээнд хуримтлагдсан асуудлуудаа хур дан шийдэх хэрэгтэй байна.

   -Нүүрсний салбарыг хөгжүүлэх стратеги бодлого гэж байна уу. Бодлого зөв тодорхойлж чадахгүй байгаагаас нүүрсний салбарт унал тад ороод байгаа юм биш үү?

  -Эрдэс баялгийн салбар олон жил бодлогогүй явж иржээ. Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу энэ салбарт 2024 он хүртэл баримт лах бодлогын баримт бичгийг бүх талууд оролцон боловсруулж УИХ-д өргөн барьж,хэлэлцэх эсэхийг нь шийдсэн байгаа. Одоо нүүрс, зэс, газрын ховор элемент, төмөр, жонштой хөтөлбөрөө боловсруулж байна. Хугацаа нэг их орохгүй байх.

   -Оюутолгойн 34 дээр Эрдэнэ тийн 51 хувийг нэмээд “Монгол зэс” компани бай гуу лахаар яригдаж байгаа гэсэн. Ямар учиртай, юун компани болохыг тайлбарлаж өгнө үү. Та энэ компанийг байгуулснаар олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжтой гэсэн байсан?

  -Энэ санааг би хэлсэн. Гэхдээ шинэ санаа биш. Өндөр хөгжилтэй орнууд санхүүжилтийнхээ нэлээд хувийг хөрөнгийн зах зээлээс босгож байна. Монгол Улсад асар их ийм боломж бий. Иймээс л Хүний хөг жил сангийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс МГЛ” болон охин компаниудыг байгуулахаар заасан.Энэ асуудлыг ЭЗХЯ хариуцан судалж байгаа.

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж бай гаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өөрчлөхөөр болсон гэсэн үү?

   -Хөрөнгө оруулалтын тухай хууль болгож өөрчлөхөөр болсон. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Гол нь хөрөнгө оруу лалтын хэмжээнээс хамаа руу лан тодорхой хугацаанд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг тогтвортой байлгах зорилготой.

   -Гадаадын хөрөнгө оруулагчид буцаад Монголд ирнэ гэдэгт итгэл тэй байна уу. Зарим хүн ч гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс хөгжих боломжтой гэх шахуу л байх юм?

Итгэлтэй байна. Амны билгээс ашидын билэг гэдэг үнэн үг бий. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн орон байхгүй байх. Гадаад худалдааны тэнцвэрийн зохистой байдлыг бүр дүүлэхийн тулд экспортын орлогыг нэмэг дүүлэх, чанартай хөрөнгө оруулалтыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Товчхондоо хөрөнгө оруулалт, бизнесийн өрсөлдөх чадвартай орчныг яаралтай бүрдүүлэх нь бидний гол зорилго. Монгол Улс өвөг дээдсийн буянаар нэг хүнд оногдох баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Хамгийн том зах зээлд ойрхон байршилтай зэрэг давуу талууд байна.

  -Хамгийн гол тэргүүлэх салбарыг авч яваа хүний хувьд энэ салбарт болоод байгаа үйл явдлыг юу гэж дүгнэж байна.?

  -Ямар ч байсан энэ дөрвөн жилд хийх цаасны ажлын ихэнхийг нугалчихсан. Яамны хамт олон маш сайн ажиллаж байгаа. Баялаг бүтээгчид ч зүтгэсээр байна. Монголчууд бүгдээрээ манай орны хөгжил ойрын хэдэн жилдээ уул уурхайн салбараас нилээд хамааралтай гэдэг үнэнийг ойлгох нь чухал байна. Ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайтай холбогдсон нийгмийн сэтгэлзүйг зөв тийш нь залах шаардлага үүссэн байгаа.

Баялаг бүтээгчидтэй Засгийн газар яам, хамтарч ажиллах болно. Газрын тосны салбарын эрх зүйн орчин хангалттай бүрдэх боломж бүрдсэн. Газрын тосны тухай хуулийг УИХ хэлэлцээд эхэлчихсэн. Шатахууны нийлүүлэлт нэг компаниас хамаа рахаа больсон, шатахууны хилийн үнэ байсхийгээд нэмэгддэг байсан бол түүхий газрын тосны биржийн үнэтэй хамааралтай боллоо.

Зээлийн хүүгийн зардлыг бууруулж, валютын ханшны эрсдлээс хоёр сарын хугацаанд хамгаалагдах болсон. Мөн нүүрс шингэрүүлэх болон занараас шатахуун гаргах үйлдвэрийг төрөөс татварын бодлогоор дэмжих хууль батлагдлаа. Ингэснээр цаашид шатахууны экспортлогч орон болох боломж бүрдэж байна. Гэвч тулгамдсан асуудал байна. Нүүрс, төмрийн хүдрийг машинаар тээвэрлэж байгаа нь байгаль орчинд хортойгоос гадна бүтээгдэхүүний өртөг зардалд өндөр хувийг эзэлж байгаа. Энэ зардал Австрали улсынхаас хоёр дахин өндөр байна гэсэн судалгаа гарсан.

Худалдан авагчийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд транзит тээврийн асуудлыг шийдмээр байна. Эрдэс баялгаа боловсруулж нэмүү өртөг шингээж экспортлох шаард лага тай. Өнөөдөр нүүрсээ угааж баяжуулаад гаргахад л тээврийн зардал хэмнэгдэхээс гадна нэг тонноос арван доллараас доошгүй ашиг олохоор байна. Бүтээж, өгөөжийг дээшлүүлэхэд тэргүүний техник, технологи, инноваци, менежментийг байн га эрчимтэй нэвтрүүлэх хэрэгтэй.Эдгээр асуудлыг Засгийн газар яам, компаниуд шийдэхээр ажиллаж бай на. Ингэснээр 2016 онд экспортын орлогыг хоёр дахин өсөх боломжтой болно.

  -АМГ-ын зарим дарга нар лицензний асуудлаас болоод шалгагдаж байгаа. Таныг тэр хэрэгтэй холбоотой гэсэн шум дэгдсэн?

   -Би тэр асуудлаар АМГ- ын удирдлагаас ирүүлсэн материалтай танилцсан. Захиргааны хэргийн шүүх асуудлыг дахин босгож, мэдээлэл аван шүүхийн тогтоол гаргаад, тэр шийдвэрээ АМГ-ын холбогдох ажилтнуудаар хэрэгжүүлсэн гэж ойлго сон. Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнтэй холбоотой асуудал бол хуульд зааснаар цэвэр агентлагийн эрхлэх асуудал. Яам энд ямар ч хамаарал байхгүй. Хууль сахиулах байгууллага шалгаж байгаа юм билээ. Тиймээс үнэн зөв нь удахгүй тогтоогдох байлгүй.