Ерөнхий сайд Н.Алтанхуяг Францын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзахдаа Монгол Францын худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхжин хөгжиж байгаад талархлаа илэрхийллээ. Эрчим хүчний салбар, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж байлаа.
Францын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиус энэ үеэр “Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ
Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг. Мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанар, техник технологийг улам сайжруулах, хүнсний органик “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ чиглэлд Франц улс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Францын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиус энэ үеэр “Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдыг саналыг дэмжиж байгаа илэрхийллээ. Мөн сансар судлал, хиймэл дагуул хөөргөх зэрэг харилцаа холбооны салбарт хамтрах сонирхлоо илэрхийлж байлаа