Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26824 мэдээ байна.
  • 16/04/25

    Францын Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн ...

    Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг өнөөдөр /2025.04.16/хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ. БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера Да Силв...
  • 16/04/25

    Х.Булгантуяа: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүги...

    Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өндөрлөлөө. Арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандан “Манай улс энэхүү санаачилгад нэгдсэнээр эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжиж байгаа явдал юм. Хамгийн гол нь бид эмэгтэй бизнес эрхлэгчдийн дуу хоолойг ...
  • 16/04/25

    АЗИЙН ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ САНААЧЛАГЧ “BABSEA...

    Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагыг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, тус чуулга уулзалтыг зохион байгуулахад Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. М...
  • 16/04/25

    “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлб...

    Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордонд боллоо. Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү нийт 1.2 тэрбум ам.долларт хүрч, энэ нь жендэрийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монг...
  • 16/04/25

    Булган аймаг, Баян-Агт сумын ЕБС-ын төгсөх ангийн ...

    Булган аймаг, Баян-Агт сумын ЕБС-ын төгсөх ангийн сурагчид “Дурсамжийн дэвтэр”-ийн аянд нэгдлээ. Ингэснээр тус аянд нэгдсэн Хойд бүсийн 24 дэх сумын сурагчид болж байна. Дурсамжийн дэвтэрийн аяныг өрнүүлснээр: Төгсөх ангийн сурагчдад насан туршдаа хадгалагдах сайхан дурсамжийг бүтээж Анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, бие биенээ улам сайн таньж мэдэх Утасны хэрэглээг бууруулж, бүтээлч ажил, амьд харилцааг ...
  • 16/04/25

    “Бүсчилсэн хөгжил- төрийн албаны манлайлал” төвийн...

    “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн 2025 оны 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо.Төвийн бүсийн зөвлөгөөнд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, УИХ-ын даргын зөвлөх Т.Алтангэрэл болон холбогдох албан тушаалнууд, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болох 450 төрийн албан хаагч ор...
  • 16/04/25

    Сонгуулиа цахимаар өгөх боломжийг мэргэжилтнүүд эр...

    Өнөөдөр /2025.04.16/ УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025.01.14 ны 03 тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн Мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэлдэхүүн анхны  хурлаа хийлээ. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс УИХ гишүүн Д.Бум-Очирт ирүүлсэн хүсэлтэд үндэслэн УИХ дахь лобби бүлэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Б.Уянга, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулаг...
  • 16/04/25

    ЭЗБХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуу...

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Өргөн уу...
  • 16/04/25

    Хүний эрхийн дэд хорооны гишүүд байгаль орчны холб...

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт өнөөдөр (2025.04.16) болж, байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Уулзалтын эхэнд “Хил хязгааргүй алхам” ТББ-аас “Байгаль орчин-Нийгмийн нөлөөллийн үнэлгээний эрх зүйн орчин”-ы талаар тани...
  • 16/04/25

    ИЦББХ:Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролц...

    УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2025.04.16/ Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа, Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ нар нийтийн өргөдлийг цахим системээр хэрхэн...
  • 16/04/25

    Монгол Улс 100 хувь угаасан ноолуураа 100 хувь сам...

    Угаах самнахын хооронд Монгол Улсад 500-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг үлдэнэ
  • 16/04/25

    АҮББХ: “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаар...

    Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.04.16)-ийн хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrйe Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталл...
  • 16/04/25

    ӨРӨГ нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Баясгалан оролцло...

    Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Ж.Баясгалан оролцлоо. УИХ-ын гишүүн болсноос хойших есөн сарын хугацаанд юу юу хийв? Яагаад төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ажлын байраар хангадаггүй вэ? Гэх асуудлыг бид хөндөж ярилцсан юм.
  • 16/04/25

    Б.Мөнхсоёл: Бид олохоосоо илүү алдах вий гэсэн эрс...

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:  Энэ асуудал нь үйлдвэрлэгчид болоод салбарынхны анхаарлы...
  • 16/04/25

    УИХ-ын гишүүд АШУҮИС-ийн Зүүн хотхонд зочиллоо

    УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам болон байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр /2025.04.16/ АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж сургуулийнхаа талаар товч танилцуулга хийснээр уулзалт, хэлэлцүүлэг эхэлсэн. Тэрбээр, АШУҮИС нь 1700 ажилтан, албан хаагч, 15 мянган оюутантай ажиллаж байна.  Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай, Архангай гэсэ...
  • 16/04/25

    Б.МӨНХСОЁЛ: БИРЖИЙН ХУУЛИАС УХРАХ УЧИРГҮЙ ТУЛ ХЭРХ...

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.16/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Зарим асуулт тавигдсан учраас товчлоод хэлье. Бирж гэдэг механизмыг оптик гэрээ, нүүрсний экспорт далд утгаараа ...
  • 16/04/25

    Б.Найдалаа: Үнэ хямдрахгүй атлаа татвар, бодлогын ...

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.16/ хурлаар  Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишү...
  • 16/04/25

    Сумын цагдаагийн газарт автомашин гардууллаа

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын цагдаагийн газарт ОНХС-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн автомашиныг сумын ИТХ Дарга Ганбаатарын Эрдэнэбилэг, Засаг дарга, Засаг даргын орлогч гэсэн албаны хүмүүсийн хамт гардуулан өглөө. Тэрбээр, Цаашдаа алсын замд бартаа туулах чадвартай автомашиныг хөөцөлдөж олгохоор ажиллах болно. Ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалагч цагдаагийн байгууллага албан хаагчи...
  • 16/04/25

    БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луоса...

    БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жянцүнь тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийж бна. Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, М.Энхцэцэг нарын гишүүд малчин айлд зочлуулж, Монгол ахуйтай танилцууллаа.
  • 16/04/25

    Хөвсгөл аймгийн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчи...

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан  2025 оны 04 дүгээр 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар ярилцлаа.Уулзалт, ярилцлагад тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал болон холбогдох албан тушаалтнууд, эмнэлгийн ажилтнууд оролцсон болно. Уулзалтын эхэнд Нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал эмнэлгийн ...
Нийт 1342 хуудас/26824 мэдээ