Ганбаатар

Ж.Ганбаатар

Монгол улсын их хурлын гишүүн

Эдийн засгийн байнгын хорооны дарга

1989
1990
АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
1991
1992
1993
1994
1995
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөв
1996
1997
1998
“Оргил” худалдааны төвийг байгуулав
1999
2000
Монгол улсын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөв
2001
2002
2003
2004
Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх
2005
2006
2007
2008
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдов
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдов
2017
2018
2019
2020
2021

Нийт 286 мэдээ байна.
  • 30/05/19

    Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг эцсий...

    Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж  зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайж...
  • 30/05/19

    2020 оноос 1-5 дугаар ангийн сурагчдад "үдийн хоол...

    Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд өмнөх чуулганаар Ерөнхий Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслий...
  • 22/05/19

    Хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуула...

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 63.2 хувийн ирцтэйгээр 15 цаг 27 минутад эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа...
  • 22/05/19

    Банкууд санхүүгийн бус бизнест хутгалддаг, эзэд нь...

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.22) Монголбанкинд очив. Түүнтэй хамт Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, ажлын хэсгийнхэн хамт явав. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Банкны салбарын гол хуулиудад өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэ орчин бүрдүүлсэн ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийсэн Монголбанкны алдагдлын хэмжээ 3.0 их наяд т...
  • 17/05/19

    Ж.Ганбаатар: Монгол-ОХУ-ын Эдийн засгийн байнгын х...

    УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Калашников Сергей Вячеславович болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2017 онд ОХУ-д Монгол-Оросын хамтын ажиллагааны уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархаж, хоёр орны парламентын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр ору...
  • 17/05/19

    УИХ-ын гишүүн, БГД-ын МАН-ын хорооны дарга Ж.Ганба...

    БГД-ын МАН-ын хорооноос 2018 онд Манлайлан ажилласан 90 гишүүнээ шагнаж Манжуур хотруу явууллаа. Гишүүдийг, шагнан урамшуулах үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн, БГД-ын МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар өөрийн биеэр ирж гишүүдээ гаргаж өгсөн юм.    БГД-ын иргэн: Биднийг урамшуулж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа МАН-ын дарга, бусад гишүүддээ маш их баярлаж байна хэмээн өндөр сэтгэгдэлтэй аялалдаа гарлаа. Энэхү...
  • 17/05/19

    Ж.Ганбаатар: Бизнесийнхэн төрийн хүнд суртлыг дава...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.   УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Сонсоод байхад төр гэж нэг талд, бизнес гэж нэг талд нь байгаа мэт ярьж байна. Аж ахуй эрхлэгчид олон болж б...
  • 16/05/19

    Бизнес төсөл шалгаруулах уралдааны ялагч сурагчдад...

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл 2019” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчдыг өнөөдөр /2019.05.15/ Төрийн ордонд хүлээн авч, амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа. Энэ арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Бизнес төсөл санаачилсан сурагчдад баяр хүргэж, амжи...
  • 16/05/19

    Ж.Ганбаатар: Монголбанк 2020 онд зээлийн хүүг буур...

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "2020 онд Монголбанк мөнгөний бодлого дээр ямар чиглэл баримтлах вэ? мөн зээлийн хүүг бууруулах чиглэлд хийж буй ямар ажил байгаа вэ? 2020 онд нүүрс, зэс, алтны үнэ ханш ямар төсөөлөлтэй байгаа вэ? Ний...
  • 16/05/19

    "Шилдэг бизнес төсөл-2019" уралдааны шагнал гардуу...

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ”-2019 уралдааны хаалт буюу шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сар 15-нд Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй сурагч хамрагдсан. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уралдаанд оролцож, төслөө ирүүлсэн бүх сурагчидад...
  • 15/05/19

    Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ор...

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 10 цаг 34 минутад эхэлж  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02,03-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцү...
  • 15/05/19

    Ж.Ганбаатар: Дархан болоод Налайхын зам яг төлөвлө...

    Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 2020 онд мөнгөний ямар бодлго барих вэ? Бид одоо нилээн хатуу мөнгөний бодлого барьж байгаа гэж ойлгож байгаа энэ бодлого цаашдаа үргэлжлэх үү? Дархан болоод Налайхын зам яг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орох уу?...
  • 09/05/19

    Ж.Ганбаатар: Өнөөдөр НӨАТ-өөс чөлөөлөх нь ирээдүйд...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "НӨАТ-аас чөлөөлөх гэж байгаа бол 2 талын байр суурийг харгалзан үзэх ...
  • 09/05/19

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хо...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар "Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай" асуудлыг хэлэлцэн, баталлаа.  УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томилсон бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлы...
  • 09/05/19

    Ж.Ганбаатар: Аудит сайн ажиллавал төрийн ажил, төс...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томиллоо.  Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Аудит гэж хүн хөндлөнгийн хяналт хийдэг. Миний бодол бол Гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаагүй хүнийг томлох нь зүйтэй. Гэтэл Занданбат бол өнгөрсөн ху...
Нийт 20 хуудас/286 мэдээ