УИХ-ын чуулганы /2024,05,17/-ны өдрийн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжиж байна. Малчид маань нэгдээд сайн дураараа холбоо байгуулах, бэлчээр усаа хамгаалах, нөхөн сэргээх гээд чухал заалтууд орж ирсэн байна. Тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан. 15 жил мал аж ахуйн салбарт ажилласан 50 настай эмэгтэй, 55 настай эрэгтэй хүнийг тэтгэвэрт гарах боломжоор хангасан. Өмнө нь НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хууль гаргадаг байсан ч харамсалтай нь энэ хууль 2023 оноос хойш сунгагдаагүй. Тэгэхээр НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийг сунгах боломж бий юу. Энэ хууль малчдад маш их хэрэгтэй байна. Нэг ёсондоо, малчдад НДШ-ээ нөхөн төлөх боломжийг олгож, НДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийг оруулж өгнө үү. Үүн дээр саналаа хэлнэ үү... Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль би өөрөө энэ хуулийн төслийн санаачлагчийн хувиар тодорхой хэд хэдэн зүйлүүдийг бас хэлье гэж бодож байна. Тэгэхээр үндсэндээ бол Монгол Улс мал аж ахуйн орон манай эдийн засгийн маань тулгуур салбар болсон энэ салбарыг бас бид нар бодлогоор төрийн зүгээс дэмжих зайлшгүй шаардлага бол байгаад нөгөө талдаа бид нар энэ салбарынхаа эрх ашгаас гадна энэ салбарт ажиллаж байгаа 300 мянган малчдын эрх ашгийг хамгаалах дээрээс нь энэ үйлдвэрлэлийг дэмжих бодлого энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн боловсрол эрүүл мэнд болоод нийгмийн баталгаа амьжиргаа орлогыг нь дэмжих энэ цогц бодлогын шийдлийг нэг талдаа гарах зайлшгүй шаардлага бол байгаа. Энэ дээр ний нуугүй Монголын ард түмэн бүгдээрээ энд сууж байгаа УИХ-ын гишүүн ч гэсэн бүгдээрээ би бас хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Тэр дундаа энэ жилийн одоо цаг уурын нөхцөл байдал зудын дараа бол бид нар маш том бодлогын өөрчлөлт хандлагын өөрчлөлтийг өөрчлөлт шинэчлэлтийг бол энэ салбарт бол зайлшгүй эхлүүлэх шаардлага байна гэдэг зүйл бол байгаа. Тэгэхээр төрөөс нэг талдаа энэ үйлдвэрлэлийг дэмжих МАА-н салбарыг дэмжих хүнсний бааз суурь болсон энэ салбарын тулгуур салбарыг бодлогын хүрээнд бол дэмжих шаардлагын хүрээнд бол бид нар энэ хамтын санаачилга хоршил нэгдлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаад байгаа юм. Аливаа хамтын хүч, хамтын оролцоо, хамтын менежмент, хамтын зохион байгуулалт бол дандаа амжилтад хүрдэг. Нэгдсэн, нийлсэн, хоршсон хамтарсан, эвлэлдэн нэгдсэн болгоноос бол дандаа л амжилт гардаг. Бизнес ч тэр аль ч салбарт ялгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар зөвхөн холбооны тухай хууль 300 мянган малчид бүгдээрээ нэгдэж нийлж эрхээ хамгаалдаг болооч ээ бодлого зарчмаа үзэл баримтлалаа гаргадаг болгооч ээ энэ дээр суурь асуудлууд гаргаж тавьж төр засагтаа хүргэдэг болгооч ээ гэдэг суурь зарчмын хүрээнд бол бид нар энэ хуулийг дэмжинэ байгаа юм аа. Энэ бол цэвэр МАА-н салбар дотроо малчдын засаглал тогтолцоог бүрдүүлж байгаа өөр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж нийлэх суурь зарчмыг тавьж гарч ирж байгаа. Өнөөдөр газар тариалангийн холбоо гэж байгаад байна газар тариалан нэгдэж нийлж асуудлаа төр засагтаа хүргэж байна. Уяачдын холбоо гэж байгаад байна өөрсдийнхөө дур сонирхлын үндсэн дээр өөрсдийнхөө сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж нийлж салбарынхаа асуудлыг гаргаж шийддэг энэ суурь засаглал тогтолцоо бол 1 дүгээрт зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт засаглал тогтолцоо бол зүгээр суурь асуудал нөгөө талдаа бид нарын хувьд манай гишүүдийн маань асуугаад байгаа зүйл бол яриангүй үнэн. Бид бүхний хувьд энэ малчдын ажил амьдралыг нь бид нар яаж дээшлүүлэх юм бэ? Амьжиргаа орлогыг бид нар хэрхэн дэмжих юм бэ? Эрүүл мэнд нийгмийнх нь баталгааг нь хэрхэн хангах юм. Мэдлэг боловсролыг нь хэрхэн дэмжих юм. Энэ малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг хэрхэн нэмэгдүүлэх юм гэдэг нь асуудлуудыг бол бүгдээрээ гаргаж ирж тавиад байгаа юм. Тэгэхээр энийг шийдэх шийдэл нь бол ирэх 7 хоногт бид нар малчны тухай хууль гэдэг хуулийн төслийг бол өргөн барихаар хуулийн төслийг боловсруулаад явж байна цогцоороо малчдын тухай хууль тэр энэ холбооны тухай хууль тэр нэг талдаа бол энэ өөрөө том бодлого болоод засаглал тогтолцоо эрх зүйн орчны томоохон бодлогын өөрчлөлт болно оо ингэж байж цаашдаа бид нар энэ Монгол Улсын МАА-н салбар тогтвортой оршин тогтнох эдийн засгийнхаа үр өгөөж болоод малчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж бололцоо бол суурь энэ бодлогын бичиг баримтуудын хүрээнд бол бий болно оо гэдгийг онцлон хэлэх гэсэн юм. Гишүүд энэ үндсэн дээр бол хуулийн төслүүдийг бол бүрэн дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Дараа 7 хоногт ч гэсэн орж ирэх малчны тухай хуулийн цогц бодлогын төслийг ч гэсэн та бүхэн бас дэмжээрэй гэдгийг болбол бас эцэст нь уриалж хэлэх гэсэн юм. Баярлалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Байгалийн гамшиг цас зуд нэг л өдөр малчин хүний олон жилийн хөдөлмөрийг амьжиргааны эх үүсвэрийг үгүй хийдгийг бид нар одоо бүгд хаяж байна л даа. Тийм ч учраас энэ малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль орж ирлээ гэж ойлгож байна. УИХ-ын гишүүд маань энэ асуудалд бол өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна энийг сайн хэрэг гэж бодож байна маргаан гэхээсээ илүүтэй асуудалд өөр өөрийн өнцгөөс хандаж байгаа байх эцэстээ бид бол нэг л юмны төлөө явж байгаа учраас хууль санаачлагч, эрдэмтэн мэргэд, ажлын хэсгийнхэн анхааралдаа аваад цаашид улам боловсронгуй болгох талд нь анхаарах нь зүйтэй байх аа гэж бодож. Миний хамгийн гол хэлэх гэж байгаа зүйл бол Батсуурь, Сандаг-Очир гишүүн маань ч хэлсэн малчдыг зохион байгуулалтад оруулахыг хэн ч эсэргүүцээгүй байна харин хэрхэн яаж хоршоо болгон зохион байгуулах юм хэн нь санаачлах юм хэн нь хэнтэйгээ нийлэх юм гэдэг нэг тийм амьдралд хэрэгжих тэр боломж үндэс суурь нь 1 дүгээрт харагдахгүй байна. 2 дугаарт энийг малчдын хүсэн хүлээж байгаа зүйлүүд мөн үү үгүй юу? энийг маань та нар бас нэг хариулаад өгөөч ээ гэж. Цас зудын дараа Батжаргал гишүүн ээ. Хотын иргэдээс ч ер нь нэлээн тийм яриа түлхүү гарсан нь юу вэ гэвэл Монгол Улсын малын тоо их байна эрчимжүүлсэн МАА-г хөгжүүлье ерөөсөө фермерийн аж ахуй руу оръё гэж энэ хэр зөв хандлага юм бэ? мал гэдэг бол хувийн өмч тэгэхдээ малчид маань Монгол Улсын нийт иргэдийг өдөр тутмын хүнсний гол бүтээгдэхүүнээр нь хангаж байгаа хамгийн гол малчдын маань үүрэг юу вэ гэвэл өргөн уудам нутгаа эзэнтэй байлгах хамгаалах төрийн функцийг хуваалцаж байгаа юм. Тийм учраас тэдний маань одоо маллаж байгаа малыг би одоо үндсэн хуулийн хамгаалалтад оруулж авч үздэг гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ хандлага одоо ер нь сүүлийн үед их цухалзаж байгаа учраас манай ажлын хэсэг болон хууль санаачлагчид юу гэж үзэж байгаа юм гэдгийг би бас асуумаар байна. Хамгийн гол нь бүс нутаг болон аймгийн онцлогт тохирсон эрсдэлээс хамгаалах тэр менежмент тэр зохион байгуулалт хамгийн чухал гэж бодох юм. Тэр хашаа хороо нь байдаг юм уу юу байдаг юм энэ сургалтууд нь нэлээн хэрэгтэй байгаа юм биш үү? Уг нь энэ цас зуд чинь гэнэт бий болоогүй шүү дээ. Энэ дээр бол цаг уурын эрдэм шинжилгээний газар хамгийн гол нь ХХААЯ Орон нутгийн засаг захиргаа энийг яагаад урьдчилан сэргийлүүлэх мэдээлэх, эрсдэлээс хамгаалах багахан ч гэсэн боломжийг бүдүүлэх чиглэлд нь малчидтайгаа хамтарч ажиллаагүй вэ? үүнийг хамгаалсан ийм хууль эрх зүйн өөрчлөлтийг та бүхэн маань одоо төсөлдөө оруулж байгаа юу? Эдгээр асуултдаа би хариулт аваад тодруулъя аа гэж бодож байна. Баярлалаа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Доктор Д.Лүндээжанцан нар хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Аж ахуйн байдал ялангуяа МАА-н байдал бол хамтарч ажиллаж төрийн оновчтой бодлого зохицуулалт үнэхээр шаардлагатай байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Бид одоо хүрсэн түвшнээсээ л буучхаад байгаа юм ер нь бол аливаа хөгжил гэдэг маань бол цаашид урьд нь байгаа ашигтай зүйлүүдээ цаашаа хөгжүүлж шинэ зүйл хийж ашигтай зүйлүүдийг санаачилж ингэж л явж л хөгжилд хүрдэг жамтай. Тэгэхээр бид нарынх бол одоо байхгүй л байгаа юм л даа. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсууд амьдардаг Скандинавын орнууд Шведийн ХАА-н мэргэжилтнүүд ирээд танай нэгдлийн зохион байгуулалт бол их зөв хэлбэр байжээ харамсалтай нь та нар татан буулгасан байна аа гэсэн ийм зөвлөмжийг бидэнд өгсөн байгаа. Нэгдэл гэдэг нэр нь хүмүүст таалагддаггүй байсан ч гэсэн тэрийг өөр нэрээр нэрлээд малчид одоо өөрсдөө хөдөлмөрөө хоршоод явах ийм боломж бол бидэнд байсан байгаа. Төр битгий оролц та нар оролцоод байна л гээд зарим хүмүүс яриад байгаа юм. Төр ерөөсөө оролцоогүй шүү дээ хаячихсан шүү дээ эрэлт нийлүүлэлт нийцсэн. Эрэлт нийлүүлэлт нь зохицуулна гээд хаячихсан. Тийм учраас бол энэ дээр их бодолтой бид нар ярьж хийхгүй бол болохгүй. Монголчууд ярьдаг шүү дээ цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэж хамжихгүй бол амжихгүй гэж бас монголчууд ярьдаг. Тийм учраас өнөөдөр ХАА-н үйлдвэр малчдын амьдралыг өөд нь татах энэ зохистой ажил амьдралыг бий болгоход төрийн оновчтой зөв бодлого зохицуулалт хэрэгтэй байгаа юм аа тийм учраас энэ хуулийг одоо санаачилсан би санаачлагч гишүүний нэг мөн энийг цаашаа дэмжээд цаашаа аваад явах ёстой гэж бодож байна. Хоршооны хуульд өөрчлөлт оруулах тухай ингээд л явж л байгаа л даа. Тэгэхээр хуулиар зохицуулж байгаа харилцаа бол бусад хуулиар зохицуулсан харилцаатай давхцал үүсэхээр байна аа гээд ЗГ-аас санал өгчихсөн байсан энийг хэр зэрэг анхаарч үзэж байгаа вэ? Би Лүндээ даргаас энийг асууя гэж бодъё бодож байгаа юм. Анхдагч хуулийн хувьд бол хуулийн төсөл боловсруулах шаардлага хангахгүй байна аа гэсэн. Ийм 2 одоо гол шаардлагыг бол ЗГ өгсөн байгаа. Тэгэхээр энэ хуульд та нар энийг яаж зохицуулъя гэж бодож байгаа вэ гэсэн нэг ийм асуулт байна. Энэ холбоонд бол мэдээж бүх малчид бол элсээд явчихгүй л дээ ямар ч байсан олон хоршоо холбоо үүснэ тэгэхээр энэ холбоо хоорондын харилцаа ер нь ямар байх юм бол доо. Холбоонд ороогүй улсуудын хоорондын харилцаа ямар байх болдоо энийг би бас анх хуулийн төсөл дээр гарын үсэг зурж санаачлахдаа бас энийг хэлж байсан юм. Тэгээд энийг одоо яг та нар юу гэж бодож яаж? хэрхэн тооцож байгаа юм бол доо гэж. асуулмаар байна. ХАА-н үйлдвэрлэлийн хамгийн том эрсдэл бол юу вэ гэхлээр ерөөсөө газрын асуудал, бэлчээрийн асуудал. Энэ бэлчээрийн зохицуулалтууд ер нь хоорондоо энэ холбоонуудын хооронд холбоонд ороогүй улсуудын хоорондын энэ зөрчлийг бэлчээр дээр гарах юм биш байгаа? Бэлчээрийн асуудлыг л зөв бид нар зохицуулж чадах юм бол энэ хууль амжилттай цаашаагаа явна аа? Ер нь бол энэ ХАА-н үйлдвэрүүдэд малчдыг бол тодорхой зохион байгуулалтад оруулж хамтарч хөдөлмөрөө хорших, бүтээгдэхүүнээ тэр зах зээлийнхэндээ сүлжээнд нь хөрвөж худалддаг энэ харилцааг л бий болгохгүй бол ХАА-н үйлдвэрлэл үр ашиг гарахгүй. Сая одоо ингээд гурил гээд л ярьж байгаа юм явж явж ченжүүдийн гараар дамжаад сүлжээ логистик гэж явсаар байгаад л өндөр үнэтэй болчхож байгаа шүү дээ. Одоо ноолуурын асуудал байна махны асуудал Монгол Улсын чинь энэ эдийн засгийн энэ инфляцын гол эх үүсвэр нь ХАА-н бүтээгдэхүүн дээр байгаа байх. Тэгэхлээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид нар энэ сүлжээг байгуулж чадаагүй хаячихсан тэгэхээр малчид бол энэ холбоогоо үүсгээд ингээд ирснээрээ энэ сүлжээгээ үүсгэдэг зөв л юм руу явж байна гэж ойлгож байгаа. Түүний асуултад доктор Д.Лүндээжанцан хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд орчхож байна.. Тэгэхээр яг энэ цаг үеийн хугацаанд сая маш хүнд өвөл боллоо, хүнд хавар боллоо. МАА-г яаж өөрчлөх ёстой юм яаж шинэчлэх ёстой юм гэдэг асуудал бол бид нарын нэн тэргүүний асуудал боллоо шүү дээ. Энэ асуудлаар нэлээн олон удаа ярьж байсан. Мал гэдэг бол хувийнхаа малчны асуудал аа. Хувийн малтай нэг их яриад байх юм байхгүй ээ зах зээлийнхээ асуудлаар шийднэ ээ гэсэн ийм хандлага ийм байдлаар өнөөдрийг хүртэл ирлээ шүү дээ зөндөө асуудлуудыг ярьж байсан дандаа хаягдаад л явж байсан жишээ нь 2022 онд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлэх асуудлаар бас тодорхой хэмжээний бодлого УИХ дээр орж ирж байсан бид нар дэмжээгүй унагаад л явуулж байсан шүү дээ. Өнөөдөр ийм цас зуд болонгуут бүгдээрээ бид нар малчдадаа хайртай болоод явчхаж байгаа байхгүй юу уг нь бол энэ чинь зөвхөн малчдын асуудал биш байхгүй юу энэ цаад утгаараа бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжтай холбоотой асуудлууд байхгүй юу даа хэдхэн малчны асуудлыг бид нар яриад байгаа юм шиг тойроод л хэрүүл хийгээд байх юм.Удахгүй энэ хавар Улаанбаатар хотод махны үнэ нэмэгдээд явна харж байгаарай яагаад гэхээр нийлүүлэлт байхгүй байхгүй юу бидний өнөөгийн байгаа МАА чинь угаасаа энэ шүү дээ. Намар 10,11 сард байдгийгаа боломжтойгоо бүгдийг нь нядлаад л мах болгоод хадгалчихдаг. Хавар болохоор махны хомсдол бий болдог. Хавар нь үнэхээр хүнд байгаад цас зудтай байгаа тохиолдолд өшөө бүр хүндрэл хомсдол бий болдог тэгээд Улаанбаатар хотод нөгөө махных нь үнэ нэмэгддэг ийм л асуудал болж байгаа шүү дээ бид нар ийм л амьдралыг л эргэж тойроод байгаа шүү дээ. Тэгээд одоо үнэхээр малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд анхных нь юм хууль орж ирж байна үнэхээр бололцоотой дэмжээд явах ёстой гэж ойлгож байна. Жишээ нь би энэ Монголын МАА-г бол зэрлэг МАА гэж хэлээд бас л буруудаж л байсан яг үнэндээ бол бид нар зэрлэг МАА-тай л явж байгаа шүү дээ. Одоо ингээд л малчдынх нь холбоотой асуудлууд орж ирж байна малтай холбоотой, малчидтай холбоотой асуудал, МАА-н шинэчлэлтэй холбоотой асуудлууд ар араасаа орж ирж байна үүний ар дээр малчны тухай хууль байгаа байх аа? тэр орж ирнэ. Тэгээд дээрээс нь ЗГ-аас МАА дээр холбоотой тодорхой асуудлууд орж ирнэ ядаж яг энэ цаг үетэй уялдаатайгаар энэ хүндрэлийн ар дээр яг энэ хүнд нөхцөлд өнөөдөр МАА дээрээ бид нар тодорхой асуудлуудыг шийдээд шийдээд явчих хэрэгтэй байна шүү дээ. Тийм болохоор энэ мал малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэдэг бол үнэхээр зөв зүйтэй хууль ороод ирлээ гэж бодож байна. Малчдынхаа эрх ашгийг хамгаалах МАА-гаа дээшлүүлэх бид нар нэн тэргүүнд одоо яриад байдаг залуу малчид байхгүй боллоо хэн мал маллах вэ? гэдэг асуудал бидний өмнө тулгарч байгаа тэгээд залуу малчдаа яаж бэлдэх юм? дээрээс нь сөрөг хүчнийхэн манай хэдийн яриад байгаа зүйл дээр нэг зүйлийг дэмжээд байгаа юм. Эцсийн эцэст МАА-гаа бид нар бас босгохын тулд цаад утгаараа бол мал нь эргэлтэд орж байдаг, мал мах нь эргэлтэд орж байдаг гадаадын экспортынхоо нийлүүлэлтийг бид нар хаалгаа нээх экспортоо нэмэгдүүлэх ийм л асуудлуудыг шийдэх ёстой. Тэгвэл явж явж бид нарын өнөөдрийн шийдэх гээд байгаа энэ асуудлууд чинь аяндаа тэр малчид руу ороод ирнэ аяндаа малчид чинь өөрсдөө хөл дээрээ босоод ороод ирнэ. Эдийн засгийн хувьд бол хүчин чадалтай боломж бололцоотой болоод ирнэ. Тэр үед бол хашаа хороо бүх сав суулгаа бол засаад залруулаад шинэчлээд явах ийм боломж бололцоог нь олгочихно.