УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ хуулиар нэг ухуулагчид төдөн төгрөг өгнө гэсэн заалт байхгүй. Нийт гарах зардлыг Сонгуулийн ерөнхий хороо гаргана. Зардлын хэмжээг багасгах боломж Сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Монгол улс 2005 онд НҮБ-ын Авилгын эсрэг конвенцид нэгдэн орсон. Сонгогдох, сонгох эрхийг онцгойлон тусгасан. Тус конвенцийн 7-р зүйлд нийтийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэх, сонгох шалгуурыг тогтоохдоо энэ конвенцийн зорилт дотоодын хууль тогтоомж тулгуур цэсэндээ нийцүүлэх гэж заасан байдаг. Үүний дагуу явж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өмнөх сонгуульд зардал гаргах, ухуулагч нэрээр мөнгө тараалтаа хийх байдал санхүүгийн боломж багатай нэр дэвшигчид хүн тусаж байсан. Ухуулагч нэрээр хуулийн дагуу мөнгө тараалтын ажил хийгдсэн байдаг. Энэ заалтыг өөрчилнө гэсэн байна. Үүн дээр тайлбар авъя. Бид сонгуулиар мөнгөө үрдэг үүнийг зогсоох хэрэгтэй. Шевейдэд туршлага судлаад явж байхад нэг гишүүн 2500 евро сурталчилгаанд зарцуулаад, намаа ялсны дараа буцааж төлсөн гэж байсан. Харин манайд сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж байгаа зардлыг хархад маш өндөр. 400-500 сая гэх мэт хөөрөгдөж байгаа. Ухуулагчийн зардлыг бууруулах ёстой. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манайх сонгуульд өндөр зардал гаргадаг оронд ордог.Цаашдаа мөнгөний сонгуулиас татгалзах сорилт байна. 200 сонгогч тутамд 1 ухуулагч гэдгийг татгалзаж байгаа ч АН-ын бүлгээс татгалзсан санал орж ирсэн.
УИХ-ын төрийн байгууллагын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ухуулагч 200 хүртэлх сонгогчдыг хариуцаж ажиллана гэж байна. Үүнийг өөрчилье. Энэ тоог сонгогчдыг худалдаж аваад байхаар нь тоо тавьсан юм. Харин сүүлийн сонгуулиудаас хархад сонгуулийн төлбөртэй, авилгажсан байгууллагуудыг дэмжсэн болж байна. Бусад гадны орнууд дэмжиж байгаа хүнээ ухуулан сурталчилж сайн дураараа ажиллалаг. Ухуулгын ажил маш өөр. Үүний зорилго сонгогчдын саналыг худалдан авахад чиглэгдээд байна. Монгол шиг нүсэр бүтэцтэй намын тогтолцоо алга. Сайн дурын ажилтныг явуулах хөшүүрэг хэрэгтэй. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар төлбөртэй ухуулагч нарыг өөрчилье. Саар зүйлээ өөрсдөөсөө эхэлж өөрчилөх цаг болсон.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Бид сонгуулийг аль болох шударга явуулах, улс төржилтийг халах, иргэдийн сонголт болсон хүмүүс гарч ирээсэй гэж олон жил ярьдаг. Бүгд л ижил төсөв зарцуулж хүч хөдөлмөрөөрөө эр, эмгүй зүтгэж байдаг ч жендэрийн тэгш байдал хөндөгддөг. Түүнчлэн 200 ухуулагч тутамд гэхээр асар их зардал гардаг. Мөнгөний сонгуулийг зогсооё гэсэн хэрнээ дээрх асуудал асар их мөнгөөр хийгдэж байгаа нь зөв үү? Анх хуулийн төсөлд 800 ухуулагч гэж орж ирсэн. гэтэл нэг хүн тутамд 200 ухуулагч гэж шийдэгдээд явсан. Сонгуулийн хугацаанд харж байхад нилээн мөнгөний асуудал болдог. Яагаад одоо энэ хуульд ч 200 ухуулагч гэж байгаа юм бэ?" Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Дэгээ барьж явах хэрэгтэй. Хууль зөрчигдөөд байна. Зарчмын зөрүүтэй санал дээр үг хэлдэг. Асуулт хариулт явдаггүй ээ. Түүнэс өмнө хэд хэдэн удаа дэмжсэн, дэмжээгүй гишүүд үг хэлэхэд дэсээгүй гишүүн нь дэмжсэн гишүүний тоонд орж үг хэлээд байх жишээтэй. Хурал удирдаж байгаа хүмүүс дэгийн хуулиа баримтлаарай. 31, 35.11, 40 гэсэн заалтууд дээр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил УИХ-ын сонгууль болж буй жил зар сурталчилгаа, самбар хэвлэлийн үнэ тариф бусад жилүүдээс өөр байдаг. Өндөр болдог. Үүнийг дараагийн хэлэлцүүлэг дээр анхаарч ажиллаарай. Нөхцөл байдал нилээн өөрөөр зохицуулагдах ёстой байх гэж үзэж байна."