УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Цаашдаа урт хугацаанд шатахуунтай холбоотой асуудлыг хөндөөд ярьж буй учир гал унтраах байдлаас анхаарах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөртөө түлш боловсруулах үйлдвэр барина, 2024 онд ашиглалтад оруулна гээд ард түмэндээ амлачихсан байгаа. Түлш боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох юм. Түүхий эдийг хэрхэн яаж нийлүүлэх гэж байгаа вэ? Петрочайнаагаас наашаа түүхий эдээ татна гэж ойлголоо. Хоолой барих мэдээлэл авлаа. Тэр нь ойролцоогоор сая 500 мянган тонн түүхий эдийг наашаа татах юм байна гэж ойлгосон. Технологи нь нарийн юм байна шүү дээ. Нэмэх 30 градусын дулааныг барьж байж түүхий эд шингэн хэлбэрээрээ наашаа орж ирэх юм байна. Петрочайна олборлох хэмжээ нь жилийн 650 мянган тонн аж. Барьж буй хоолой нь 1 сая 500 мянган тонн. Тэгэхээр үүний хөрөнгө оруулалт оновчтой эсэхийг тодруулж өгнө үү? Цаашдаа лагистикийн ханган нийлүүлэлтийн асуудлыг хэрхэн яаж төлөвлөж байгаа юм бэ? Түлшний үйлдвэрээ барьж дууссаны дараа нийлүүлэлтийн асуудлаа шийдэх үү? 2024 онд үйлдвэр баригдаж дуусах уу үгүй юу? Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Их хурлаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх тогтоолын төслийг хаврын чуулганаар баталсан. Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа байх. Ялангуяа АИ92 бензиний үнийг тогтвортой байлгах тал дээр ажиллаж байна. Хуульд ганцхан АИ92 ороогүй гэж бодоод байна. Түлш шатахуун гээд АИ92-оос гадна дизель түлшний үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх асуудал давхар явж байгаа гэж ойлгоод байгаа юм. Танай яамнаас явуулж байгаа үйл ажиллагааг харахаар АИ92 дээр анхаараад, дизель түлшний үнэтэй холбоотой асуудалд дутуу анхаараад байгаа юм биш үү? Дизель түлшний хэрэглээ орон нутгийн иргэдэд өндөр байгаа шүү дээ. Энэ бол малчид, тариаланчидтай холбоотой асуудал. Энэ жил ихэнх аймгуудад цаг хатуурч, өвөлжилт хүндэрч байна. Хөдөөгийн иргэд отор нүүдэл ихтэй байна. Малчдын хэрэглээний гол зүйл нь дизель түлш. Оны өмнө тойргийнхоо 5-6 суманд ажиллахад иргэдийн зүгээс гурил, дизель түлшний үнийн асуудлыг маш их ярьж байсан. Би статистикийн газраас судалгаа авч үзсэн. Дизель түлшний үнэ нэг жилийн хугацаанд 40 хувиар өссөн судалгаа гарсан. Тэгэхээр цаашдаа танай яам хөдөөгийн иргэдийн гол хэрэглээ болсон дизель түлшний үнийг тогтворжуулах тал дээр ямар бодлого барих вэ? Одоо оруулж ирж байгаа тогтоод дээр чинь дизель түлшний татвар 5% хэвээрээ байна. АИ92 татваргүй. Дизель түлшний үнийг тогтвортой байлгах тал дээр анхаармаар байна сайд аа. Хөдөөгийн иргэдийн гол зүйл шүү дээ. Иргэд отор нүүдэл их хийж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид дийлэнх нь дизель түлш хэрэглэж байгаа. АИ92 хэрэглээ нийт иргэдэд хамааралтай учраас зөв. Гэхдээ энэ чинь төв суурин газрын хэрэглээ шүү дээ. Хөдөө хотын иргэдээ ялгаад байгаа юм шиг асуудал байна. Үүнд анхаарах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал АИ-92 бензинд тодорхой интервал хийгээд газрын тос болон бүтээгдэхүүн дээрээ хатуу кофецонттой барих гэж байна. Миний ойлгож байгаагаар хольцтой дээрээ 5 гэж аваад бусад дээр нь интервалтай авах хэрэгтэй. Дэлхий нийтийн чиг хандлагыг харж, уян хатан хандаарай. Ийм зохицуулалт хийх боломж байна уу. Газрын тосны түүхий бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд ямар байна. Манайхаас хэдээр гарч, ашиг нь ямар байна. Төсөвт нэмэр болж байна уу. Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Газрын тосны бүтээгдэхүүн, туслах материаллын импортын хүрэлцээ, хангамж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үеэс шатахуунаа үйлдвэрлэдэг болох том зорилго тавьж ажиллаж байгаа. Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа вэ? Өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буюу 25-р суваг телевиз шиг санаж байна. ОХУ-д нефтийн бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн доод түвшиндээ хүрсэн. Нэг баррель нефт 40 доллараар зарагдаж байна. Харин Монгол улс үнэтэй авч байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэний ортой юу? Тогтоолд орж ирсэн 3 дахь заалт хэлэлцэх танилцуулгаас эхлээд маргаан дагуулсан. Нөгөө л нэг хуурамч шатахууны асуудал дахин гарч ирж байна. Энэ нь Монголчуудын эрүүл мэнд, эд хөрөнгө, автомашины насжилтид нөлөөлөх зэргээр аюултай зүйлийг оруулж ирлээ гэж нэр бүхий гишүүд хэлсэн. 3 дахь заалт буюу газрын тосны бараа бүтээгдэхүүн гэдэгт хуурамч шатахуун үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүнүүд орж ирэх бололцоог нь нээж өгч байгаа юм уу? Үүнд иргэд анхааралж хандуулж, ойлголтын зөрүүтэй зүйл байна. Энэ дээр тодорхой хариулт өгнө үү? Түүний асуултад УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.