Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: Мал эмнэлгийн салбар 20 гаруй жил эзэнгүй болсон. Зөвхөн малчид л нуруун дээрээ ачаа үүрсэн. Одоо Монголын төр эрүүл хүнсээр иргэдээ хангах үүрэгтэй. Малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. 1 сая гаруй иргэд мал аж ахуйгаас хамааралтай амьдардаг. Уламжлалт мал аж ахуйгаа сэргээх хэрэгтэй. Бүх талаар дэмжих хэрэгтэй. Цаашид малчдын залгамж халааг бэлдэх хэрэгтэй. Малын өрхөө дэмжих талаас нь бодох хэрэгтэй. Хүүхдүүд нь сургуульд ордог гэр бүлүүд тус тусдаа амьдарч байна. Иймд дотуур байрны асуудлыг шийдэх хэрэгтэй. Судлаач нар туршлагатай малчид нийт малчдын 10 хувь л эзэлж байна гэж байна. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Энэ хуулийг гаргахдаа хүнсний аюулгүй байдлыг бодолцож гаргасан. Бэлчээрийн асуудал, боловсон хүчиндээ анхаарах хэрэгтэй. Бид гадагшаа мах гаргах талаар ажиллана. Одоо энэ хуулиар вакцины хэрэгцээг дотооддоо хангадаг больё. Үйлдвэрлэж чадахгүй вакцинаа ганц улсаас авдаг больё гэж энэ хуулинд оруулсан.
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Байгууллагыг бүтцэд ингэж өөрчлөлт оруулах хэрэг байна уу? Энэ өөрчлөлтөө дэлхийн жишиг гэж хэлж болохгүй. Хуулиар хоргилсон 3 мөнгө олдог бизнес байдаг. Хүний наймаа,зэвсгийн наймаа,хар тамхи. Хуулиар зөвшөөрсөн хэзээ ч дампуурахгүй 3 бизнес байдаг. Архи, тамхи, эм. Одоо малын шүлхий зохион байгуулалттай юм шиг гарч байна. Үүнийг хянах хэрэгтэй. Манай 65-ынхан дэндүү дураараа аашилж байна. Хүний өмнөөс конопоо дарахаа болих хэрэгтэй.Одоо улсаа хөгжүүлэх тал дээр анхаараач ээ. Ирцээ бүрдүүлээч ээ. Ажлын хэсэг: Малын хууль гарсан. Хуулийнхаа хүрээнд асуудлаа шийдэж байна.Хуулийн хугацаа 6 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэ асуудал хуультай холбогдоод шийдэгдээд явж байна.
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ УИХ-ын гишүүн Н. Учрал: Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулж байгааг дэмжиж байна. Гэхдээ мал эмнэлгийн хүрээлэнг энэ салбар уруу татна гэвэл болохгүй. Яамны дэргэдэх байгууллага болно. Хүрээлэн судалгааны ажлаа хийгээд явах хэрэгтэй. Одоо хүрээлэн дээр гарааны бизнес хийгээд ажил нь овоо сайн явж байгаа хэд хэдэн байгууллага бий.. Энэ салбар БСШУСЯ-ны харьяанд байх хэрэгтэй. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: УИХ 12 сард хэд хэдэн хууль баталсан.Малынхаа эрүүл мэндэд хяналт тавьж байгаа. Ингэснээр дэлхийн жишигт хүрч, махаа гадагшаа гаргах боломж бүрдэнэ. Улс даяар 5 сарын 1 ээс эхэлж малаа эрүүлжүүлэх аян өрнөж байгаа. Босоо удирдлагатай болно.Хуулинд заасан дагуу явна.
Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Стандартад нийцсэн Үндэсний мал, амьтны эмнэлгийн тогтолцоотой болохгүй бол Монгол улс дэлхийн зах зээл дээр өрсөлдөхгүй гэдэг нь улам ойлгомжтой болж байна. Энэ орж ирж байгаа зүйл бол шинэ зүйл биш л дээ. 1990 оноос өмнө бидний хийж байсан чадаж байсан зүйл. Тиймээс үүнийг сэргээх шаардлагатай. Өнөөдөр энэ олон малыг эрүүлжүүлэхгүйгээр бид цааш явахгүй. Эрс шийдэмгий, нилээд хөрөнгө мөнгө хаяж байж богино хугацаанд үр дүнд хүрнэ. Зөөлөн буюу аргацаасан байдлаар энэ ажил явахгүй. Мал эрүүл болохгүй бол хүнс эрүүл болохгүй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл чинь түүхий эдээр хангагдахгүй. Үндсэндээ бид чинь улсаараа бараг карантинд орох шахаж байна шүү дээ. Энэ жил бараг 10 аймагт зэрэг шүлхий гарсан, олон сумдад дамжиж тархсан.