Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: "Өнгөрсөн онд нилээн нухацтай ярьсан. Тендерийн хуульд Засгийн газар нэмэлт өргөн барьсан. Хамтатган хэлэлцээд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд маргаан дагуулдаг энэ асуудлыг шийдвэрлэх бие даасан агентлаг байх нь зүйтэй гэж үзсэн. Ингэж байж цэгцэлж авна. Жишээ нь: Төрөөс бизнес эрхлэгчидээ дэмжих нь төрийн худалдан авалт юм. Үе үеийн засгийн газрууд журам батлагддаг. Тендер хариуцсан нөхдийг үүрэгжүүлдэг ч ажил болдоггүй байсан. Бид дотооддоо стандартын үйлдвэрлэлийг дэмжин дотоодын худалдан авалт хийх ёстой. Энэ Засгийн газрын сайн журам хэрэгжиж байна. Яамдын дарга нар тусдаа явуулахгүй нэгтгэн зангидаж байгаа нь сай тал юм. Тендер шалгаруулах эрхийг хөдөө шилжүүлсэн сүүлийн 2 жилээс харахад орон нутгийн ААН оролцдог бол сэтгэлтэй сайн хийж байгаа нь ажиглагдсан. Зайлшгүй ажлыг энд шалгаруулаад орон нутагт хийж болохыг орон нутгийн байгууллага нь шалгаруулах зохицуулалт бий юу? Хуулийг нэн даруй батлах шаардлага байгаа учраас эхний хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Санхүүгийн зах зээлийн гол нэг хэсэг бол даатгал. Худалдан авах ажиллагаанд даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дотроо байна гэдэг бол маш зөв. Улсын төсвийн хөрөнгөөр бараа материал худалдан аваад бүртгэхдээ төрийн өмчид бүртгэгддэг. Энэ утгаараа худалдан авах ажиллагааны газар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дотор байхад юу нь болохгүй байгаа юм бэ? Яагаад Ерөнхий сайдын дэргэд байгуулах гээд банйа вэ? Тендерийн маргаан яриад суух завтай хүн үү? Хууль нь 2005 онд батлагдаад 24 удаа өөрчилсөн. нэгл гольдролдоо орж чадахгүй байна. 2019 оны улсын төсвөөр бараа материал худалдан аваад хийгдсэн ажлууд хэдэн хувьтай явж байна вэ?"
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Хууль болохгүй байна гэж буруугаа тохдог. Үнэндээ хууль гүйцэтгэж байгаа хүнээсээ л шалтгаалдаг. Ялангуяа өнөөдөр хэлэлцэж байгаа тендэртэй холбоотой ажил зохион байгуулаж байгууллагын ажил бол хувь хүний ухамсар, хариуцлагатай холбоотой. Үнэхээр сайн байсан бол улс орон даяар өчнөөн их наядын зам, дэд бүтэц, барилгын ажил ийм чанаргүй байхгүй байсан. Нэг жилийн тухай асуудал, нэг их хурлын бүрэн эрхийн асуудал биш 2000 оноос хойш хийсэн ажлыг хэлж байна. 50км зам тавьсан. Чанаргүй байсан. Түүнийг зассан төсвийн хөрөнгө дахиад 50 км зам тавих хэмжээний хөрөнгө зарцуулсан. Би сая Дорнод аймаг явж ирсэн. Хэнтий аймгаас цааш Дорнод, Сүхбаатар аймгийн Түмэнцогт хүрч байгаа замыг үзээрэй. Тэнд хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгө хохирч, аймшгийн зам болгосон байна. Энэ худалдан авах ажиллагааг намын тавиулууд, улс төрчийн шахааны хүмүүс л хийсэн. Ажил нь урагшилдаггүй. Хувь иддэг. Энэ ил тод бус байгаа учраас хүний оролцоогүйгээр цахимаар хийдэг болох нь зүйтэй. Жил бүр улсын төсөвт хэдэн төгрөг төсөв баталж хувиарладаг. Тэр нь тухайн жилдээ ашигласан ч үр дүнгүй. Ашиглаж чадахгүй зарим хэсэг ч бий. Сум орон нутагт ажил хариуцсан хүн дээр очихоор бид оролцоогүй гээд суудаг. Бид олон жил Хар жагсаалт гаргах тухай ярьж байна. тендерийн ажил хувьчлаад авсан улс төрч, хүмүүсийн гарт байдаг. Хэзээний Хар жагсаалтад орох компаниуд тендерт ороод мөнгө аваад л яваад байдаг. Энийг яах вэ? Бид олон ярьж байна. Нийтлэг соёлын төв, эмнэлэг, цэцэрлэг зэргийг жишиг зурагтай болгоё гэж. Гэтэл энэ ажил салбар яамдууд дээр явахгүй байна. Нэгдсэн шаардлага бол зураг төсөл шаарддаг. Үүнийг нь орон нутгийн сургууль ч юм уу цэцэрлэгийн эрхлэгч ч юм уу хаана хэнээр хийлгэсэн нь мэдэхгүй юм бариад ордог. Тэр ямар өөдтэй юм болох вэ дээ. Ингээд төсвийн мөнгө үр дүнгүй болоод байна. Архитектор, зураг хийж байгаа хүмүүс шинэ шатанд гарах цаг болсон. Сэтгэлгээ нь бүр хөгжихгүй болжээ."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: "Нэг байгуулаад л татан буулгаад эргэж байгуулаад л хөлөө олохгүй бужигнаад байна. 2019.03.22-д төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийг шинэчлэн баталсан. Үүнд Засгийн газрын худалдан авах ажиллагааны төр төв байгууллага хэрэгжүүлнэ гэж баталсан. Тэр үед заавал тусдаа агентлаг байгуулах хэрэггүй бус уу гэдгийг хэлсэн ч гарцаагүй байх ёстой гэж олонхиороо шийдсэн. Одоо байгуулах гэж байна. Миний асуулт бол, Агентлаг байгуулья. Яагаад заавал Ерөнхий сайдын дэргэд байгуулах гээд байгааг би гайхаад байна. Ерөнхий сайд худалдан авалтын ажилд хутгалдахаас илүү том ажил тэр хүнд бий. Энэ хзний дэргэд Тагнуулын ЕГ л байгаа. Бусад нь салбарын сайд нартаа харьяалагдаад явдаг. Одоо Ерөнхий сайдын дэргэд худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой асуудлыг аваачихаар энэ асуудалтай тэр хүн хутгалдаад явах нь зөв үү? тийм цаг бий юу? Яагаад Сангийн яам дээр байж болдоггүй юм. Аргаа барахад Шадар сайдын дэргэд байж болохгүй юу?"