Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн /2020/01/05/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Бас нэг ийм үг байдаг. Хулгай хийлгэхгүй байлгахын тулд хулгай хийхгүй байх нөхцлийг бий болго. Түүнээс биш мянга яриад, зохицуулаад хулгай хийх нөхцөл арилдаггүй. Түүн шиг энэ нөхцлийг нь үгүй болгох гэж байгаа юм. Би өөрөө морь сонирхдог. Булган аймгаас сонгогдсон хөдөөний гишүүн. Хөдөө энэ асуудал оччихсон байна. Хөдөөний баг дээр морины наадмыг хийх гэж хэрэлдэж байна. Уралдаан бүрийн ард хэрүүл, зодоон, маргаантай болоод байна. Ноднин баяр наадмын дараа наадмын комиссын дарга нь яг морь оруулж, хасах дээр авлигал авч байгаад газар дээрээ баригдсан. Тэгэхээр энэ бол цааш нь явуулахгүй байх талаар ярих ёстой зүйл. Монгол морины хувьд Монгол нөхцөлд энэ хатуу ширүүн уур амьсгалыг даваад, энэ эдэлгээг даадаг адууг л Монгол адуу гэнэ. Сүхбаатарын адуу бол цус сэлгэмэл хийгдээд явсан адуу. Бүх аймгийн хэмжээнд Монгол адуу бүгдээрээ л адилхан байгаа. Ганцхан үүнийг сайжруулах нь өөрөө цаг хугацааны асуудал болоод байна. Энэ хууль 2019 оны 05-р сард өргөн баригдсан асуудал. Тухайн үед яг ийм зүйл яриад хойшлуулсан. Хойшлуулаад 2019, 2020 оны Наадам болсон. Үүгээр наадмын үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй. Наадмын морьд нь хасагдаад 60 хувьтай морин уралдаан болсон. Адилхан морь унаж байгаа хүүхэд, уяачдын асуудал тэнд явагдаж байна. Үүний цаана төрийн зохион байгуулалтын алдаа дутагдал харагдаад байна. Үүнийг засахын тулд л энэ хууль орж ирсэн. Орж ирсэн саналын гол өнцөг нь ер нь уяачдын холбоонд олон холбоо байхгүй. Уяачдын холбооноос гарч ирсэн том их хурлаар орж ирсэн саналыг үндэслэн энэ хууль орж ирсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн /2020/01/05/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Баяр наадмаар бөхний хэрүүл байтугай морины хэрүүл хэтэрсэн. 2017 онд 1841 морь бүртгүүлснээс 45 хувь нь хасагдсан. 2018 онд 1780 морь бүртгүүлснээс 30 хувь нь хасагдсан. 2019 онд 586 морь хасагдаж 33 хувиар буурсан. 2020 онд Улсын баяр наадамд 1438 морь бүртгүүлснээс 60 хувь нь хасагдсан. 60 хувь нь хасагддаг ийм төрийн наадам хаа байх вэ? Төр арчаагүй аливаа юмыг засаж залруулахгүй ингэж явсаар улам их хасагдаж байна. Хасагдаж байгаагийн цаана бөөн будлиан, авлигал яаж цэцэглэснийг та бүхэн мэдэж байгаа. Өөрийн морь явуулахаасаа гадна хүний морь хасуулах мөнгө төгрөгний шургуу хүртэл бий болсон. Одоо тэр холбогдох хүмүүс нь шалгагдаад шүүхээр орох гээд байж байгаа. Ажлаасаа халагдсан байгаа. Энэ хуулиар морины дофингийн асуудлыг оруулж байна. Хамгийн гол нь модон метр бариад хэмждэг биш техник, тоног төхөөрөмж хэрэглэхийг энэ хууль дээр заасан байгаа. Ингэснээр Монгол наадам шударга, хар хоргүй, тунгалаг сайхан явах үндэс бүрдэх юм. Тийм учраас хойшлуулах ямар ч шаардлага байхгүй байх. Энэ дээр бүх аймгийн морин спорт, уяачдын холбооны саналууд ирсэн байна. НХХЯГ, Засгийн газрын саналууд тус тус ирсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санал хэллээ. Цар тахлын үед Их хурал хүнд нөхцөлд хуралдаж байна. Үүнээс илүү хүлээгдсэн хуулиуд бий. Энэ хууль цаг тулсан асуудал мөн үү, биш үү бодох хэрэгтэй. Үндэсний их баяр наадмын зохицуулалтын хуульд өвлийн морин уралдааны талаар орж ирж болохгүй. Холбоогоороо яриад үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй. Бөх дээр маш их асуудал гардаг байсан. Бөхийн холбоо ярьсны үр дүнд асуудал бараг гарахгүй болсон. Хурдан морины уралдааныг хуулийн хүчээр морин уралдаанаа явуулж чадахгүй болж болохгүй. Хурдан морины талаар мэдээлэл гишүүдэд алга. Ийм цаг үед яагаад энэ хуулийг шахуу оруулж ирээд байна. Наадам болоогүй байна. Уяачдаас санал асуу. Хүүхдийн асуудал яригддаг. Иймд цогцоор нь нэгтгэж санал оруулж ирээд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.Наадам улсын хэмжээнд болдог энэ асуудлыг өргөн хүрээнд авч үзэх ёстой.